ФОТО: Тайландын эрх баригчдын эсрэг хөдөлгөөн ширүүсэв

Тайландын эрх баригчдын эсрэг ширүүн хөдөлгөөн 3 сар үргэлжилсэн. Уг хөдөлгөөнийг зогсоохын тулд 2020 оны 10 сарын 15 нд онц байдал зарласан байна. Тодруулбал, жагсагчид хаант засаглалттай ван улсыг өөрчлөх, Ерөнхий сайд Прают Чан-о-чаг огцрохыг шаарджээ. Өнгөрсөн гурван сард энэхүү жагсаал уламаар хурцдаж 10 сарын 14 хүрэхэд дийлэнх иргэд хамрагдаж Ерөнхий сайдын ажлын гадна майхан барьжээ.

Тайландын засгийн газраас “Бангкокт олон бүлэг хүмүүс олон нийтийг турхирч, хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулж нийгмийн энх тайван байдлыг эвдэж байгаа учир онц байдлын дэглэм тогтоож дэг журмыг сахиулахаас өөр аргагүйд хүрлээ” хэмээн онц байдал зарлажээ.

Жагсагчид гурван хуруугаа гаргаж байгаа нь засгийн газрын эсрэгүүцэж ардчилалын бэлгэ тэмдэг ажээ.

Одоогоор 20 хүнийг баривчилж 30 хоногоор хорихоор болсон байна. Бослого үргэлжилж байна.


Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.