12-15 настай хүүхдүүд 40 орчим тээврийн хэрэгсэл хулгайлжээ

Насанд хүрээгүй этгээдүүд буюу 12-15 настай дөрвөн хүү бүлэглэн 40 орчим тээврийн хэрэгсэл хулгайлсан хэргийг илрүүлсэн байна.

Нийслэл хотоос 40 орчим он хуучирсан гэх тодотголтой тээврийн хэрэгслийг хулгайлж дөрвөн автомашиныг Төв аймгийн Лүн сум, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал зэрэг сумуудад орхисон байна.

Хөвгүүд “Бусдын нөлөөнд автан уг гэмт хэргүүдийг үйлдчихсэн, сурах хүсэлгүй, харин машин барих дуртай машиныг бол асуудалгүй барьж чадна.” гэж хариулсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээлсэн байна.

Уг гэмт хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгаж байна гэлээ.

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …