Дата шинжээч: “COVID-19”-ийн нэг тохиолдол 20 хоногт 148 хүнд халдах магадлалтай

Монголчууд “COVID-19”-ийн халдварыг дотооддоо алдаагүй гэдгээрээ бардамнаж, бараг тайвширчихлаа. Нэг үе маск зүүгээгүй хүн “муухай” харагддаг байсан бол одоо  зүүсэн нь өдрийн од шиг болсон. Мөн энд тэндгүй жагсч цуглаж, шөнийн цэнгээний газрууд  үүр цайтал залуусаар дүүрэн байна. Гэтэл өдөр ирэх тусам коронавирусын халдварын тохиолдол нэмэгдсээр 320 хүрээд байгаа юм. Уг нь энэ амжилтаа ахиулахын тулд хүн бүр хичээх учиртай юм.Тэгвэл дата шинжээч Роберт Ритц нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэрээр Монгол Улсын сүүлийн хэдэн сарын хорио цээр, тусгаарлалтын дэглэм, шинжилгээний сорьцын статистик, мэдээ мэдээлэлд дата аналист хийсэн байна. Мөн олон нийт нийгмийн дунд халдвар тархах эрсдэлийг үнэлжээ. Түүний судалгаагаар халдвартай нэг хүнийг дотооддоо алдлаа гэхэд 20 хоногт 148 хүн халдвар авах магадлалтай. Алслагдсан сум, орон нутагт энэ тоо бага байж болно гэсэн дүгнэлт гарчээ. Харин Монголбанкны судлаачийн хийсэн судалгаагаар халдвар бага тархалттай байвал хоёр сарын хугацаанд 420 хүн, дунд тархалттай гэж үзвэл гурван сарын хугацаанд 1700 хүн,  их байвал 3.5 сарын хугацаанд 3000 гаруй байх эрсдэлтэй гэж үзсэн байдаг.

үргэлжлэл энд дар

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …