“The Woman” кино “Fusion” олон улсын кино наадамд өрсөлдөж байна

“Монгол Фильмс Дистрибюшин” компани, “Choi Hainzan “ фильмийн бүтээл болох “The Woman” кино “Fusion” олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарч, олон шагналт хэсэгт өрсөлдөхөөр болжээ.

“Fusion” олон улсын кино наадам нь дэлхийн өнцөг булан бүрт кино урлагт хүчин зүтгэж буй уран бүтээлчдийг нэг дор чуулах боломж олгож, кино соёлыг таниулах зорилготой.

Тус кино наадам Европын томоохон хотуудад зохион байгууллагдаг гэдгээрээ онцлог юм. Уг наадмын нэг хэсэг болох Зүүн Европын олон улсын кино наадам энэ оны арванхоёрдугаар сарын 5-12 хооронд Польш Улсын Варшав хотноо болох юм.

Б. Отгонзориг найруулагчийн “The Woman” кино дараах хоёр төрөлд нэр дэвшин, олон улсын уран бүтээлчидтэй өрсөлдөж байна.

  • Гадаад хэл дээрх бүрэн хэмжээний киноны шилдэг найруулагч – Б.Отгонзориг (Best Director of a Foreign Language Feature Film)
  • Гадаад хэл дээрх киноны шилдэг зураг авалт – Б.Галбадрах (Best Cinematography in a Foreign Language Film)

ХII дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын “Хангарьд” Монгол киноны уралдааныг зохион байгуулагч “The Woman” кино уралдаан болж, 21-ний өдөр “Тэнгис” кино театрын дэлгэцнээ ганцхан удаа үзэгчдийн болзлыг хангах боломжтой аж.

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …