Ахмад уран бүтээлчид яамнаас явуулах үйл ажиллагааг дэмжиж оролцохоо илэрхийллээ

1935 оноос хойш 85 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн тооцоот төрийн өмчийн үйлдвэрийн газар болох “Монгол кино нэгтгэл” нь соёл, урлагийн ууган байгууллагуудын нэг юм. Соёлын сайд С.Чулуун тус байгууллагын кино зураг авалтын зориулалттай павильон,  киноны дуу оруулалт, бичлэгийн зориулалттай студи,  кино нэгтгэлийн хуучин аппарат техник, 14.000 орчим хувцас, жижиг хэрэглэлийн хадгалалт хамгаалалтын байдалтай танилцлаа. 

Монгол кино нэгтгэл нь дээрх студийг дүрс бичлэг, телевизийн контент бэлтгэх зориулалтаар түрээсээр ашиглуулдаг талаар танилцууллаа.

Монгол кино нэгтгэлийн хуучны техник хэрэгслээр музей байгуулах, Театрын музейг “Театр, киноны музей” болгон өргөтгөх боломжийг судлах, кино нэгтгэлд бүртгэлтэй эртний эдлэл хэрэглэлээс соёлын өвд бүртгэх шаардлагатай зүйлсийг ангилж бүртгэлжүүлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах талд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхээ Соёлын сайд илэрхийллээ.

Мөн тус уулзалт, үйл ажиллагааны хүрээнд МУАЖ, Төрийн соёрхолт Н.Сувд, Ардын уран зохиолч Б.Догмид, МУАЖ, кино найруулагч Г.Жигжидсүрэн, МУАЖ Г.Равдан, МУГЖ Ё.Цог, Д.Гүрсэд, Т.Цэмпилмаа зэрэг Монгол кино үйлдвэрийн ахмад уран бүтээлчдийн санал бодлыг сонслоо.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …