Х.Баттулга: Хөгжлийн бодлоготойгоо уялдахгүй болохоор залуус төгсөөд ажлын байргүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төв аймгийн иргэдтэй уулзлаа.

Ерөнхийлөгч иргэдийн асуултад хариулж, үг хэлэхдээ, “…Төв аймаг бусад аймгуудаас Улаанбаатар хотод маш ойрхон бөгөөд бүх талаар хөгжих боломжтой. Би яагаад ингэж хэлж байна вэ гэхээр дэд бүтэц нь байгаа. Шинэ нисэх буудал ч баригдаж дууссан. Төв аймагт байгуулах Майдар хотын төсөл ямархуу явж байна вэ гэхээр, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хотын статустай байхаар оруулсан. Улаанбаатар гэсэн ганцхан хоттой, тэр хот нь нийслэл байна гэсэн 1992 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Эрдэнэт, Дархан, дагуул хотуудыг хотын статустай болгох заалтууд орсон. Одоо хотын статусаар явна гэсэн үг” гэлээ.

Тэрбээр, “…Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтыг хөгжлийн бодлоготойгоо уялдуулах ёстой. Хөгжлийн бодлоготойгоо уялдахгүй болохоор залуус төгсөөд ажлын байр нь бэлэн болдоггүй. Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт баригдаж буй 700 орчим км төмөр замын ажлаар жишээ татъя. Мөн автозам, барилгын ажлуудыг дурдаж болно. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдээ томоохон бүтээн байгуулалтын ажилтай холбож, мэргэжилтнээ бэлтгэж байгаа. Зэвсэгт хүчний Жанжин штаб энэ тал дээр маш сайн ажиллаж байгаа. Иргэн О.Энхбаяр маш зөв санал хэллээ” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мөн Зуунмод суманд ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний Жанжин штабын Хуурай замын цэргийн командлалын байраар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан байна.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …