Коронавирус гар утас, мөнгөн дэвсгэрт дээр 28 хоног амьдрах чадвартайг тогтоожээ

Австралийн Үндэсний шинжлэх ухааны агентлагаас /CSIRO/ Covid-19-ийн вирус бэлэн мөнгөний дэвсгэрт болон гар утасны дэлгэц дээр 28 хүртэлх хоног амьдарч, халдвар тараах чадвартай болохыг тогтоосон байна.

Өмнөх лабораторийн туршилтаар SARS-Cov-2 вирус бэлэн мөнгө, шилэн гадаргуун дээр хоёроос гурван долоо хоногийн турш, хуванцар дээр зургаан долоо хоног хүртэлх хугацаанд амьдардаг гэдгийг тогтоосон байна. 

Харин одоо CSIRO агентлаг коронавирус илүү удаан хугацаанд амьдрах чадвартай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тасалгааны хэмд хуванцар гадаргуу, цаасан мөнгө болон ухаалаг утасны шилэн дэлгэц дээр дөрвөн долоо хоног хүртэлх хугацаанд амьдрах чадвартай гэж үзсэн байна. 

“Хэр удаан хугацаанд амьдрах чадвартайг тодорхой болгосноор бид вирусийн тархалтыг зогсоож хүн амаа хамгаалахад илүү тустай байх болно” гэж CSIRO-гийн гүйцэтгэх захирал доктор Ларри Маршалл хэлжээ.

Эх сурвалж: ВВС

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …