“Watercolor-4” усан будгийн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, СТА, Олон улсын Улаанбаатар их сургуулийн зураг дизайны багш С.Мөнхбаатарын “Watercolor4” үзэсгэлэнгээ Монгол арт галерейн 3, 4 давхрын танхимд 10 сарын 10 наас 20 ныг хүртэл 10 хоногийн турш 100 аад бүтээлээ дэлгэгдэнэ. 

Энэхүү үзэсгэлэн зураач С.Мөнхбаатарын тав дахь бие даасан үзэсгэлэн юм. Сүүлийн 4 жил Монголынхоо үзэсгэлэнт байгаль,, түүхэн дурсгалт газрууд болон европын орнуудаар аялангаа сонин содон уран барилга, ард түмний аж амьдрал, сонирхолтой агшинг тэмдэглэж авсан усан будгийн бүтээлүүд багтаж байна.

Зураач маань өөрийн ажиллаж буй Олон улсын Улаанбаатар их сургуулийнхаа 25 жилийн ойд зориулан үзэсгэлэнгээ гаргаж мөн сургуулийнхаа дизайны тэнхимийн 10 жилийн ойд зориулсан оюутан залуусын сургалтад Усан будгийн цуврал “Натюрморт”, “Судалбар”,”Хөрөг” гэсэн номуудыг бэлтгэн хэвлүүлж өргөн барьж байна.

Багшлахын хажуугаар уран бүтээлээ туурвин, өөрийн туршлага, арга ажиллагаа чадвараа ямагт дээшлүүлж, түүнийгээ олон хүнд түгээн дэлгэрүүлж байгаа авьяаслаг залуу билээ.

Түүний усан будгийн бүтээлүүд гаднын олон улсын уран бүтээлчдийн уралдаанд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож шагналт байруудыг удаа дараа эзэлж дүрслэх урлагаа сурталчилж байлаа.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …