“Улаанбаатар хотын Бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр болно

Монголын бүжгийн спортын тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбоо болон хамтлагууд, клубуудын үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх, бүжгийн спортоор дамжуулан иргэд, олон нийтийн гоо зүйн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн зохион байгуулагдаж буй “Улаанбаатар хотын Бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн” уламжлал ёсоор 10 дугаар сарын 08-ны өдөр буюу өнөөдөр “Буянт ухаа” спортын ордонд 10:00-20:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Монголын бүжгийн спортын холбооны санаачилгаар, НЗДТГ, НСУГ-ын дэмжлэгтэйгээр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй XVIII удаагийн тэмцээн 8 насны ангилалд 6-60 настай оролцогчид, тамирчин хөгжүүлэх хөтөлбөрт тэмцээн, зэрэглэлийн тэмцээн, формейшны тэмцээнүүдэд нийт 320 гаруй тамирчид авьяас билэгээ сорин Улаанбаатар хотын аваргын төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.


Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …