МУГЖ П. Эрдэнэзаан “Single ladies-4” киноны “Халуут” дууг дуулжээ

“UFilm Уран Бүтээлийн Нэгдэл” 2013 оноос эхлэн ганц бие гурван бүсгүйн амьдралыг харуулсан “Single Ladies” киног бүтээж эхэлсэн билээ. Тэгвэл тус цувралын төгсгөлийн дөрөв дэх анги энэ сарын 1-нээс эхлэн кино театруудын дэлгэцнээ гарч эхэллээ.

Тус киноны дуу болох “Халуут” дууны клип өнгөрсөн хоёрдугаар сарын 2-ний өдөр дуучин Alihan Dze, Ginjin, Saryuna нарын дуулснаар сонсогчдын хүртээл болсон.

Тэгвэл киноны хоёр дахь дуу болох хайртай дотно гэсэн утгатай “Халуут” дууг “Single Ladies”киноны гол дүрд тоглосон Монгол Улсын Гавьяат жүжигчин П. Эрдэнэзаан киноны нээлтийн үеэр дуулж сонсогчдын хүртээл болгосон юм.

Дуучин Alihan Dze, Ginjin, Saryuna нарын дуулсан “Халуут” дууны үгийг яруу найрагч, зохиолч Р.Энхтуяа, реппер Гинжин, Дзе нар зохиосон бол аяыг МУУГЗ, хөгжмийн зохиолч Т. Сэр-Од зохиосон юм.

Харин МУГЖ П. Эрдэнэзааны дуулсан “Халуут” дууны үгийг яруу найрагч, зохиолч Р.Энхтуяа бичиж, аяыг МУУГЗ, хөгжмийн зохиолч Т. Сэр-Од зохиожээ.

Ташрамд дурдахад “Single Ladies” цувралын гуравдугаар ангийн зураг авалт Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг хийгдсэн бол дөрөвдүгээр ангийн зураг авалт Дундговь, Төв аймаг, Турк улсад хийгдсэнээр онцлог болсон байна.

“Single ladies” цувралын өмнөх нэг, хоёр, гуравдугаар ангийн зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо бичсэн бол дөрөвдүгээр ангийн зохиолыг яруу найрагч, зохиолч Р.Энхтуяа бичиж, киноны ерөнхий найруулагчаар Л.Бат-Амгалан, ерөнхий зураачаар Соёл урлагийн их сургуулийн багш, зураач Б.Нямхүү, хөгжмийн зохиолчоор Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-од нарын уран бүтээлчид ажиллажээ.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл
4 Comments
  1. Ард түмний шүүгч says

    Гоё дуулжээ.ХЭЛЭХ үг минь энэ л байна

  2. зочин says

    авкяастай ч дуулах авъяас бол тааруу юм бнө

  3. зочин says

    Эрдэнэзаан үнэхээр гоё дуулжээ

  4. гийчин says

    дуучин хүн биш гэхэд сайн дуулсан. Эрдэнэ-заан авьяастай дамшиг шүү. ажилд нь амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.