Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин бүрдүүлсэн жишиг сургууль ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 432 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан сургуулийн шинэ өргөтгөл ашиглалтад орсноор тус дүүргийн 8,16,19,24-р хорооны хамран сургах тойргийн 3000 хүүхдээс 1000 хүүхдийг шинээр хамруулж нийт 80 бүлэгт 128 багштайгаар 2732 хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлж,  3 ээлжээс бүрэн гарч 2 ээлжид шилжлээ.

Анги танхимын зохион байгуулалт, тохижилт нь сурагчдын аюулгүй, тав тухтай орчинд суралцах нөхцөлийг бүрэн хангасан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчинг давхар бүрдүүлсэн жишиг сургууль боллоо.

Төслийн захиалагчаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газар, төслийн зөвлөхөөр Япон Улсын “Maцуда консултанг интернэшнл”, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Ивата Чизаки-Дай ниппон” компанийн хамтарсан түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Мухиа” ХХК ажилласан.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.