“Миний Улаанбаатар” уриатай бүжгийн чалленж хаалтаа хийлээ

Нийслэлийн Соёлын элчийнхээ эрхэм үүргийн хүрээнд “Royal dance” клубын үүсгэн байгуулагч, ерөнхий дасгалжуулагч О.Эрдэнэ-Очир, Б.Халиун нар санаачлан бүжгийн урлагийг дэмжигч урлагийн алдартнууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд, иргэд, олон нийтийг хамруулан зун, намрын турш үргэлжлэн хэрэгжсэн “MY UB” буюу “Миний Улаанбаатар” уриатай бүжгийн чалленж өнгөрсөн бямба гаригт Д.Сүхбаатарын талбайд хаалтаа хийлээ.

НЗДТГ, НСУГ-ын дэмжлэгтэйгээр “Royal dance” клубээс нийслэлийн иргэд төдийгүй олон түмнийг хамруулан зохион байгуулагдсан тус бүжгийн чалленжийг “Хотын соёлыг түгээх”, “Үндэсний өв соёлоо дэлгэрүүлэх”, “Хоггүй аялах”, “Эерэг давалгаа өрнүүлэх” зорилгоор  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нээж эхлүүлж байсан бол МУГЖ Т.Ариунаа, Нийслэлийн Соёлын элч, “Эмоци” продакшны жүжигчин МУСТА О.Тэмүүжин, Г.Нарансолонго, “Х Түц” продакшны жүжигчин МУСТА З.Онон, дуучин МУСТА П.Идэржавхлан, Мөрөөдлийн театрын жүжигчин МУСТА Г.Алтаншагай, “Маск” продакшны жүжигчин МУСТА Д.Дэлгэрсайхан зэрэг урлагийн алдартнууд нэгдэн оролцсон билээ.

“MY UB” буюу “Миний Улаанбаатар” уриатай бүжгийн чалленжийн хаалтын үйл ажиллагаанд Улаанбаатар Хотын Бүжгийн Холбоо, Хөвсгөл Шинэ Үе волейболын клуб, Хан-Уул эрүүл мэндийн төв, Хэв журмын Алба, 118-р цэцэрлэг, 111-р сургууль, 35-р сургуулийн сурагчид болон “Royal dance” клубын бүжигчид, суралцагчид, бүжгийн урлагийг дэмжигчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ дашрамд “Миний Улаанбаатар” уриатай бүжгийн чалленжийг амжилттай өрнүүлсэн Нийслэлийн Соёлын элч О.Эрдэнэ-Очир, Б.Халиун нартаа болон тус чалленжид нэгдсэн бүжгийн урлагийг дэмжигчид, урлагийн алдартнууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд, иргэддээ талархал илэрхийлье.


Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …