“Хийморь” уран сайхны кино “CINEMAGIC” олон улсын кино наадмын OFFICIAL SELECTION -оор шалгарлаа

Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино Ирланд улсад зохиогдож байгаа “CINEMAGIC” олон улсын кино наадмын OFFICIAL SELECTION –оор шалгарчээ.

Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн кинонд Монгол,ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажилласан юм. 

Киноны гол дүрд 10 настай хүү Э.Ариунболд, МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дүрүүдэд МУСТА Ц.Цэрэнболд, Н.Ялалт, Э.Тодгэрэл, Г.Эрдэнэбилэг, OXУ-н гавьяат жүжигчин Василий Мищенко,Казахстан улсын ардын жүжигчин Айдос Бектемир,Казахстан улсын гавьяат жүжигчин Нурлан Алимжанов,нарын жүжигчид тогложээ. 

Ташрамд дурдахад 2019 онд нээлтээ хийсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино ХБНГУ-ын Олденбургийн кино наадмаас “Кино урлагийн амин сүнс”, АНУ-ын Сан Диегогийн кино наадмаас “Шилдгийн шилдэг” бүтээл, Энэтхэгийн Гоагийн кино наадмын “Шилдэг бүтээл”, Улаанбаатар олон улсын кино наадмын “Шилдэг кино зохиол” “THE OURAY INTERNATIONAL FILM FESTIVAL”-ийн “Excellence in International Filmmaking medallion”, үзэгчдийн нэрэмжит буюу “Audience Favorite Award ” шагналуудыг тус тус хүртсэн билээ.

“Хийморь”уран сайхны кинонд оролцон тоглосон нийт уран бүтээлчдээ сайтынхаа уншигчдын өмнөөс урлагийн өндөр амжилт хүсье. Та бүхнийг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …