А.Ганчимэг: Тэр зураасыг нууж хааж, ичих юм биш юм билээ

Оюутан байхдаа гол дүрийн жүжигчнээр шалгарч найруулагчдын хараанд өртсөн жүжигчин А.Ганчимэг өнөө цагийн залуу эмэгтэй жүжигчдийн дунд  авьяас чадвараараа тэргүүлж яваа нэгэн. Хөөрхөн Ганаа төрөлтөөс үүссэн язарсан гэдэсний талаар сэтгэгдэлээ илэрхийлж охид бүсгүйчүүдэд урам хайрлажээ.

Төрөхдөө гэдсээрээ язарсан уу? яаж арилгах вэ? язраагүй юм шиг байна, ямар гоё юм бээ гэдэг үгс маш их ирдэг.

Миний гэдэс язарсаан… Жирэмсэн байхдаа хамгаалаад л тос түрхээд л байсан даанч язарсан. Гэхдээ энэ бас л нууж хааж, ичих юм биш юм билээ. Анх муухай санагдаад л язраагүй гэдэс хараад л атаархаад л суудаг байлаа…

Одоо бодоход язарсан гэдсэн дотор минь бүтэн амь бүрэлдээд харахаас хүрэхээс хайрлам ХҮН бий болсон байхад ийм хэдэн зурааснд сэтгэл зовох илүү байжээ… Та нар минь ч гэсэн арилгах гэж арга хайж хөөцөлдөж эцэст нь битгий сэтгэлээр унаарай… Харин ч өөрөөсөө үр төрүүлж, амьнаасаа амь тасалсанаараа бахархаж энэ хэдэн зураасаа хайрлаарай. Ээжүүдээрээ бахархая, хайрлая гэлээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.