Ч.Хүрэлбаатар: “Саарал жагсаалт”-аас удахгүй гарна гэдэгт итгэлтэй байна

Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ-ын газар дээрх шалгалтын баг манай улсад хоёр өдөр ажиллалаа.

ФАТФ Монгол Улсыг стратегийн дутагдалтай гэсэн орны жагсаалтад өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд оруулж, зургаан үүрэг даалгавар өгсөн. Манайд өгсөн үүрэг даалгаврыг нь хэрхэн биелүүлсэн эсэхийг шалгаж, нягталсан ФАТФ-ын газар дээрх шалгалтын баг энэ сарын 20-ны үеэр болох ФАТФ-ын ээлжит хурлаар манай улс саарал жагсаалтаас гарах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.

ФАТФ-ын газар дээрх шалгалтын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн сошиал хуудастаа “Саарал жагсаалт”-аас гарах газар дээрх шалгалт өчигдөр орой дууслаа. Шалгалтын баг төрийн 22 байгууллага, 19 ААН, 4 мэргэжлийн холбоо, хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн 140 гаруй хүнтэй уулзлаа.

ФАТФ-аас тавьсан шаардлагатай холбогдуулан хийсэн ажлаа амжилттай хамгаалж, тайлбарлаж, тодруулгад хариу өгсөн төрийн байгууллагын төлөөлөл, хурлыг зохион байгуулахад хамтран ажилласан байгууллагууд: Шүүх, прокурор, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба, Терроризмтэй тэмцэх зөвлөл, СЯ, ХЗДХЯ, ГХЯ, ТЕГ, АТГ, ЦЕГ, ГЕГ, Татварын ЕГ, ХХЕГ, УБЕГ, МХЕГ, ОБЕГ, ЭМЯ, ИНЕГ, УОКШШ, Их Тэнгэр цогцолбор,

Мэргэжлийн холбоодын төлөөлөл: Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Хуульчдын холбоо, Нотариатын танхим, Алт арилжаалагчдын холбоо,

Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл: Голомт банк, Хаан банк, Тээвэр хөгжлийн банк, Лэндмн ББСБ, Транскапитал ББСБ, Нэйшнл лайф даатгал, Тэнгэр даатгал, Би ди сэк ҮЦК, Ти ди би капитал ҮЦК, Монум ХЗХ, Кредит юнион Монгол ХЗХ, Платин сити ХХК, Юу Ай Пи ХХК, Исэнсо дэлгүүр, Diamond house дэлгүүр, Deloitte аудит, Мүүрь аудит, Минтэр Эллисон хуулийн нөхөрлөл, Төв consulting болон бизнес эрхлэгч Болдбаатар, нотариатч н.Батцэцэг, н.Алтанзул нартаа баярлалаа.Удахгүй Монгол Улс “Саарал жагсаал”-аас гарна гэдэгт итгэлтэй байна” гэжээ

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.