АНУ-д тэтгэлэгтэй суралцах боломж

BAU Global Mongolia төв нь Дэлхий даяар тив дамнасан 5 их сургууль, 4 хэлний сургууль мөн BAU Global 5 төвийг багтаан үйл ажилгаагаа явуулдаг боловсролын байгуулгын албан ёсны Монгол дахь төлөөлөгч байгуулга юм. Манай байгуулгын зорилго нь дээрх их сургуулиуд болон хэлний коллежуудад Монгол оюутан залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцахад нь туслан дэмжиж ажиллахад оршино. Мөн Монгол улсад дээрх сургуулиудын төсөл сургалт, хөтөлбөрүүдийг зохион байгуулах зорилго бүхий нийгэмд үйлчилх төрийн бус байгуулга юм. Бид энэхүү зорилтод үйл ажилгааныхаа хүрээнд АНУ Вашингтон ДИСИ хотын BAU олон улсын их сургуультай хамтран “ ТЭТГЭЛЭГТ МОНГОЛ ОЮУТАН” төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгаад байна.

BAU Олон Улсын Их Сургууль нь дэлхийн томоохон хотуудад салбар сургуулиудтай бөгөөд үүний нэг болох АНУ-н Вашингтон ДИСИ хотод байрлах манай сургууль дэлхий дахинаа үнэлэгдэхүйц мэргэжлийн ур чадвартай багш хамт олон таныг угтаж авах ба ирээдүйд учирч болох нарийн сорилтыг даван туулах, өрсөлдөх чадвартай оюутануудыг бэлтгэх зорилготойгоор үйл ажилгаагаа амжилттай явуулж байгаа билээ.

Баклаварын ангид суралцах оюутанууд доорх ангиудаас сонголтоо хийн дэлхийгээр тархсан бизнесийн ертөнцөд өрсөлдөхүйц мэдлэг ур чадварыг эзэмших боломжтой юм.
Үүнд:
      •БИЗНЕСИЙНУДИРДЛАГА 
      •НЯГТЛАН БОДОХ
      • УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААН
      • УЛС ТӨРИЙН ЭДИЙН ЗАСАГ

Сонгосон ангиас үл хамааран оюутан 4 жилийн хугацаанд 120 кредит хичээл судлана. 

Магистарын ангид суралцах оюутанууд доорх ангиудаас сонголтоо хийн дэлхийгээр тархсан бизнесийн ертөнцөд өрсөлдөхүйц мэдлэг ур чадварыг эзэмших боломжтой юм.

Үүнд;

  • Бизнесийн ухаан
  • Олон улсын харилцаа
  • Олон улсын хууль ба эдийн засаг
  • Cyber Security
  • Big Data

Сонгосон ангиас үл хамааран оюутан 2 жилийн хугацаанд 36 кредит хичээл судлана. Манай сургууль нь “Цагаан Ордон” ны дэргэд байралдаг учир Америкын соёл эдийн засаг улс төрийн амьдралтай танилцах онцгой боломж бүхий энэ байрлал нь бидний давуу тал юм.

Манай тэтгэлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 99105422, 80991188 дугаараас лавлаарай.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.