“Футзалын дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын шигшээ багийн тамирчид дөрөвдүгээр байр эзэллээ

   Монголын Хөл бөмбөгийн Холбооноос зохион байгуулсан “Футзалын дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дөрөвдүгээр байр эзэллээ.

Онцгой байдлын байгууллагын шигшээ багийн тамирчид нь  өнгөрсөн онд “Футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс алтан медаль хүртэж, дээд лигт тоглох эрхээ авч байсан юм.

Дээд лигийн тэмцээнд 11 багийн 196 тоглогч өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …