УДБЭТ: “Учиртай гурван толгой” дуурь, Үйлийн гурван толгой” балетаар улирлын нээлтээ хийнэ

2020 онд Монгол улсад хөгжмийн театр үүсч хөгжсөний 70 жилийн ой, УДБЭТ-ийн тоглолтын 58  дахь улирал тохиож байгаа билээ.

Монголын сонгодог урлагийн их өргөө болсон УДБЭТеатрын хамт олон 58 дахь тоглолтын улирлын нээлтээ 10-р сарын 03, 04-ны өдрийн 17.00 цагт Монголын сонгодог шилдэг уран бүтээлүүд болох Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” балетаар нээх гэж  байна.

Тус уран бүтээлүүд нь Монголын өв уламжлал, ёс заншлыг өгүүлсэн шилдэг уран бүтээлүүд юм. УДБЭТ нь 1950 онд тус дууриар хөшгөө нээж байсан түүхтэй. 

Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьжээ.

Үндэсний бахархалт бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг хөгшид залуус,  хүүхэд багачууд бүгд үзэх дуртай билээ. Тиймээс ч Юндэн, Нансалмаа, Балганы түүхийг сонсоогүй нэг ч Монгол хүн байхгүй байх. Эртнээс Монголын сайхан эрийн шинжийг Юндэнгээр, сайхан эмэгтэйн шинжийг Нансалмаагаар тодорхойлж ирсэн аж.

Анх Монгол улсын тайзнаа дуурь хэлбэрээр:1976 онд “Учиртай гурван толгой” жүжиг                                                               

Удирдаач: Ж.Чулуун ТШ, АЖ, Ч.Жамсранжав УГЗ       

Найруулагч: Д.Лхасүрэн УГЗ                                            

Зураач: Л.Гаваа АЗ                                                        

Бүжиг дэглээч: Б.Гүрбазар

Шинэчилсэн тавилт: 1997 он

Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ

Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ

Зураач: Ч.Гунгаасүх АЗ               

Бүжиг дэглээч: Б.Гүрбазар нар ажиллаж байжээ.

Тоглолтын 58 дахь улирлын нээлтийн үйл ажиллагааны  тоглолтын   Удирдаачаар УГЗ Ц. Мөнхболд туслах найруулагчаар МУГЖ Х.Гэрэлчимэг, хөтлөх найруулагч МУСТА  Б. Туул нар ажиллана.

Дүрүүдэд:

Юндэн (Жирийн ард) – Л.Бүүвэйбаатар, Нансалмаа (Юндэнгийн сүйт бүсгүй) – Ш.Наранчимэг МУСТА , Хоролмаа (Юндэнд сэтгэлтэй бүсгүй) – С.Мөнгөнцэцэг МУГЖ, Балган (Хошуу ноён)-О.Хүрэлбаатар МУСТА , Худалдаачин – Э.Отгонбат , Дууч – Б.Мөнхбаатар МУГЖ , Ц.Мөнхболд УГЗ, Хуурч – Ард өвгөн – Ө.Цэрэнчунт МУСТА , Замын тосуул-Д.Эрдэнэ-Очир СТА, Б.Алтанхуяг МУСТА, Бүүвэйч-Г.Доржхорол МУГЖ, Согтуу ноён – М.Даваадорж МУСТА, Балганы дагуулууд- С.Бат-Эрдэнэ СТА, Л.Болдцэрэн, Б.Монголхүү, Г.Дашчанрав, Э.Мөнхтөр, Хатад – Г.Энхцэцэг МУСТА, Ж.Иймаа, Лам – Н.Төмөрсүх МУСТА, Юндэнгийн дагуулууд – Э.Амарсайн, Б.Энхсайхан МУСТА, УДБЭТ-ийн найрал дуучид, Симфони найрал хөгжимчид оролцоно.

  Ж. Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” балет

Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн зохиол “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн эх зохиолыг үндэслэн “Үйлийн гурван толгой” Монголын сонгодог балетыг 1987 онд ХБ, ТШ Б.Жамяъндагва дэглэн найруулж УДБЭТ-ын тайзнаа тоглогдсоноос хойш эдүгээ 33 жилийг ардаа  орхижээ. Уг зохиол нь 19-р зууны сүүлийн хагаст Монголын Дорнод нутагт болсон бодит түүхээс сэдэвлэн бичсэн бөгөөд анх “Учиртай гурван толгой” жүжгийн зохиолын гарчгийг тавихдаа үйл явдал болсон нутаг усны нэрээр “Үйлийн гурван толгой” хэмээн нэрлэж байсан аж. Тус балет нь амьдралд болсон үйл явдлыг хэвээр нь хадгалан үлдээсэн нь уг бүтээлийг туйлын үнэмшилтэй, итгүүлэх, уяруулах, ойлгуулах чадвартай реалист зохиол болсон байдаг.

Балетмейстер АЖ, ХБ, ТШ Б.Жамъяндагва уг зохиолыг судалж үзсэний үндсэн дээр агуулга, чанар, зохиомж, хэллэгийн хувьд ямар ч үед үл өөрчлөгдөн, мөнхрөн үлдэх  суут  бүтээл байсан  хэмээн үзсэн учраас уг зохиолын утга санаа, түүний  уран чадварыг шүтэж өөрийн мэргэжил болох сонгодог балетын хэлээр бүтээл туурвих санаа төрж, санаа шулуудан “Үйлийн гурван толгой” балетыг туурвисан байна. Ийнхүү Монголын үндэсний эмгэнэлт балет төрөн гарсан түүхтэй аж.

Тус  балетын балетмейстер: Б.Жамъяндагва ТШ, ХБ, АЖ, Удирдаач: Ц.Мөнхболд УГЗ, Ерөнхий зураач: Л.Гаваа ТШ, УГЗ,  АЗ нар ажиллажээ.

Тоглолтын 58 дахь улирлын нээлтийн үйл ажиллагааны  тоглолтын   Удирдаачаар МУСТА Ц.Гансүх, Хөтлөх найруулагчаар МУСТА Д.Цэрэндаваа нар ажиллана.

Дүрүүдэд:

Юндэн (Жирийн ард) -А.Эрдэнэболд МУСТА, Нансалмаа (Юндэнгийн сүйт бүсгүй)-Б.Саруул МУСТА, Хоролмаа (Юндэнд сэтгэлтэй бүсгүй)-Б.Баасансүрэн МУСТА, Балган (Хошуу ноён)-Э.Эрдэнэжаргал МУСТА, Ноён-М.Од МУСТА, Хатан-Э.Ууганцэцэг Өвгөн сахиул-С.Ганбат МУСТА, Бор охин-Ч.Дүүрэнжаргал,  Худалдаачин-Т.Хан-Очир, УДБЭТ-ийн балетын жүжигчид оролцож, Симфони найрал хөгжимчид хөгжимдөнө.

  УДБЭТ-ын  58 дахь тоглолтын улирлын нээлтийн үйл ажиллагааны үеэр  уран бүтээлийн түүхэн үзэсгэлэн, угтах үйлчилгээ зэрэг онцлог  зүйлсүүд байх бөгөөд тасалбар худалдан авсан үзэгчдийн дунд азтан шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах болно.

  Эрхэм үзэгч та бүхнийг Театрын  58 дахь тоглолтын улирлын  нээлтийн үйл ажиллагаанд ирэхдээ үндэсний хэв маяг илэрхийлсэн хувцастай хүрэлцэн ирэхийг урья.


Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.