Трамп, Байден нарын мэтгэлцээн доромжилсон өнгө аястай, эмх замбараагүй болжээ

Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний өрсөлдөгч Жо Байден нарын халз мэтгэлцээн сүүлийн хэдэн жилд тохиолдоогүй хамгийн эмх замбараагүй, хамгийн уур бухимтайгаар ширүүн өрнөлөө хэмээн BBC агентлаг мэдээлсэн байна.

Охайо, Кливленд хотод болсон 90 минутын форумын үеэр тэд бие бие рүүгээ ууртай хашгирч, цар тахал, цагаан арьст ноёрхол, эдийн засгийн талаар ширүүн маргажээ.

Ноён Байден Ерөнхийлөгч Трампыг “алиалагч”, “дуугүй бай” гэсэн бол Трамп өрсөлдөгчийнхөө хүүгийн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэж хариу барьжээ.

Санал асуулгаас харахад ноён Байден Трампаас нэг оронтой тоогоор тогтвортой тэргүүлж байна.

Гэхдээ сонгуулийн өдөр болоход 35 хоног үлдээд байгаа бөгөөд хэд хэдэн томоохон чухал мужуудын санал асуулга гараагүй байна.

Мөн санал асуулгын дүнгээс харахад 10 америк хүн тутмын нэг нь хэнд саналаа өгөхөө хараахан шийдээгүй байна. Шинжээчид мягмар гаригт болсон мэтгэлцээн иргэдийн үзэл бодолд нэг их нөлөөлөхөөргүй боллоо гэж үзжээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.