В.Путинг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ

10 хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн талаар мэдээлсэн. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн болохыг түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков  есдүгээр сарын 24-ний өдөр мэдэгджээ. Гэвч Ерөнхийлөгч Путиныг Кремлээс нэр дэвшүүлээгүй гэдгийг Песков тэмдэглэсэн юм

Харин Оросын зохиолч Сергей Комков Путиныг нэр дэвшүүлэх өргөдлийг Нобелийн хороонд есдүгээр сарын 10-нд илгээсэн аж. Сергей Комков ОХУ-ын Ерөнхийлөгчийг коронавирусийн эсрэг тэмцлийн хүрээнд нийт 27 оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, мөн тус улсын Үндсэн хуульд Бурханы тухай нэмэлт өөрчлөлт оруулсныг нь үнэлэн, түүнд Нобелийн энх тайвны шагнал гардуулахыг хүсэж байгаа аж. Өмнө нь 2013 онд ч бас Комков Путиныг Сирийн асуудалд оруулсан хувь нэмрийг нь онцлон, тус шагналд нэр дэвшүүлэх өргөдөл гаргаж байжээ. Гэвч тэр үед Нобелийн хорооноос уг хүслийг хүлээж аваагүй байна.

 Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Оросын их дээд сургуулийн хэсэг бүлэг багш нар Путины Засгийн газрыг шүүмжлэгч, сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израйль болон Арабын нэгдсэн Эмиратын хооронд энхийн гэрээ хэлэлцээр байгуулахад зуучилсан гавьяаныхаа төлөө нэр дэвшээд байгаа билээ.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …