Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын түүхт 80 жилийн ой тохиолоо

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулга түүхт 80 жилийн ойгоо энэ сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус чуулга нь Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалж буй хилчид, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, хил орчмын ард иргэдэд соёл, урлагаар үйлчлэх, хилийн анги, салбарт соёл, урлагийн ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, соёл, урлагийн арга хэмжээгээр дамжуулан Хил хамгаалах байгууллагыг сурталчлах, хилчид, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг зохион байгуулсаар ирсэн.

Баярын үеэр чуулгын  уран бүтээлчид яам, командлал, ахмад уран бүтээлчид, Монголын урлагийн байгууллагуудын төлөөлөл болон бусад зочид төлөөлөгчдөд өөрсдийн уран бүтээлийн дээжээсээ толилууллаа.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …