СУГ: Монгол,Казахстаны хоорондын соёл-хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Энэ сарын 21-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Адилбаевийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Элчин сайдын зүгээс БНКазУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын нийт ард түмэнд хандсан “Шинэ нөхцөл байдал дахь Казахстан: авах арга хэмжээ” сэдэвт илгээлтийн гол агуулгыг танилцуулж, англи хэл дээрх хуулбарыг уламжлав.
Тэрбээр Элчин сайд, Абай Кунанбайн 175 болон Абу Насыр Аль-Фарабийн 1150 жилийн ойн баярыг тохиолдуулан “Абай ба Аль-Фарабийн үдэш” арга хэмжээг зохион байгуулах, Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд аймгуудад “Казах киноны өдөрлөг” зохион байгуулах зэрэг ажлын төлөвлөгөөний талаар товч танилцуулав.
Түүнчлэн талууд соёлын салбарт боловсон хүчин бэлтгэх мөн тэдгээрийн мэдлэг, чадварыг сайжруулахад чиглэсэн хоёр талт хамтын ажиллагааны хэтийн төлөв хийгээд соёл-хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх хүрээнд хамтарсан бүтээлч үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Санал болгох мэдээ

Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ …