Шагайн чинээ шар тосны увидас

Кофенд хүртэл хутгаж уух болсон шар тосонд ямар ид шид байна вэ? Монголын уламжлалт анагаах ухаанд “охь манлай” гэгдэх түүнийг тогтмол хэрэглэвэл:
Зүрхний тамирыг сайжруулна.
Уушигны хатингарлыг арилгана.
Үс гэзэгний өнгийг сэргээж тэжээллэг болгоно.
Зүс царайд өнгө нэмж, нүдийг гэрэлтүүлнэ.
Хүйтэнд өлчир, халуунд халууцуулахгүй байлгана.
Дотор эрхтэнүүдийг цохилт, доргилт хөдөлгөөнөөс хамгаална.
Судасны хананд илүүдэл тос хуримтлагдаж судас хатуурахаас сэргийлнэ.
Ясны сийрэгжилтээс хамгаална.
Бэлгийн болон бөөрний булчирхайн гормоны алдагдлаас сэргийлнэ.
Элэг өөхлөхөөс сэргийлнэ.
Гэдэсний өөхийг арилгаж, биеийн жинг багасгахад сайнаар нөлөөлнө.
Нүдний эмгэг, нүдний даралт, цус харвалтаас сэргийлнэ.
Эрдэмтэд шар тосыг шинжлэх ухааны түвшинд судалж, ялангуяа сарлагийн сүүний шар тосонд олейны хүчил хамгийн их буюу 41.8%, хүний биед үл орлогдох тосны хүчил болох линол, линолейн, стеарины хүчил 15.5%, ханасан хүчил 48.9%, ханаагүй хүчил 51% агуулагдаж байгааг тогтоож, онцгой ач холбогдолтой хэмээн онцолжээ.
Шар тосонд агуулагдах фенолт антиоксидант нь дархлааг сайжруулдаг бол А, Е, D, K аминдэмүүд нь нүдний харааг сайжруулж, судасны уян хатан чанарыг дээшлүүлдэг, даралтыг тогтворжуулж, биенд хуримтлагдсан хортой нэгдлийг саармагжуулдаг.
Шар тосны найрлагад Омега-3, Омега-9 байдаг тул холбогч эд эс, булчингийн үйл ажиллагааг дэмжихээс гадна тархи, ой санамжинд эерэгээр нөлөөлнө. Өдөрт нэг халбага шар тос идэж сурвал зөнөглөх өвчнөөс бүрэн ангижирна.
Өглөө бүр буцалсан халуун бүлээн усанд нэг халбага шар тосыг хийж уусгаад уухад нэн сайн аж.

Шар тос 160-190 хэмд тэсвэрлэх чадвартай тул мууддаггүй, удаан хадгалах боломжтой, исэлдлийн түвшин бага, хоол цай хийхэд тохиромжтой, хурдан шингэдэг тул хоол боловсруулалтанд сайн нөлөөтэй.
Эрт үед уламжлалт анагаах ухаанд олон жил хадгалсан шар тосыг арьсны гүвдрүүг анагаахад ашигладаг байжээ. Шар тостой цай, шар тосоор зуурсан арвайн гурил идэх, шар тосон бариа засал хийлгэснээр гэдэс гүйлгэх байдлаар бие дэх хорыг хөөж, хий хуйг арилгадаг байна.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …