Д.Уранзаяа ээлжит амрагаа ил болгов уу

Эгчтэйгээ эн тэнцэх хөдөлмөрч, дайчин чанараараа үеийнхнээ үлгэрлэж яваа Киви хамтлагийн ахлагч Укагийн дүү Д.Уранзаяа хувийнхаа амьдралыг нуугаад байдаггүй нэгэн. Н.Төгсцогтоос салсны дараа улстөрч Ж.Энхбаярын том хүү Э.Мөнхсүлдтэй сүй тавих дээрээ тулсан ч бүтэлгүйтэж “ZU” night club-ийн менежер Бээгий гэх залуутай хамтран амьдарч байсан нь саяхан.

Саяхан Mrs.M, Гинжин хоёрын шинэ дууны клип дээр алдарт Дамбын Хишигээгийн хүү Х.Мөнхжинтэй үнсэлцэж байсан харилцаагаа ил болгов уу гэлтэй.

Дамбын Хишигээгийн том хүү Х.Энхжин Эмоци” хамтлагийн жүжигчин Мино буюу Т.Номинтой нижгэр хурим хийж байлаа. Хуримынхаа үеэр Х.Энхжин Минод 1001 сарнайн баглаа, хадам аав Дамбын Хишигжаргал Ланд-200 маркийн авто машин бэрдээ бэлэглэж бэл бэнчингээ гайхуулсан гэдэг. Гэвч тэдний хурим гуравхан сарын настай байсан. Одоо тогтсон гэр бүлтэй болж нам жим амьдарч яваа. Харин Х.Мөнхжин нь нэр цэвэр сайн үйлсийн ажилд идэвхтэй оролцдог нэгэн. Үндэсний шуудан сонины орлогч эрхлэгчээр ажилдаг.

Д.Уранзаяа, Х. Мөнхжин нарын хайрын шинэ романс хэрхэн үргэлжлэх бол доо….

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.