Автомашины одометр заалт, эвдрэл гэмтэлтэй эсэхийг шууд хянах боломжтой

Иргэн та автомашины арлын дугаарыг www.autobox.mn сайтад хийснээр Монгол Улсын хилээр орж ирсэн тухайн автомашины бодит дөрвөн талаас авсан зураг, одометр заалт, арлын дугаар, эвдрэл гэмтэлтэй эсэхийг шууд хянах боломжтой.

Тодруулбал,  www.autobox.mn болон www.burtgel.transdep.mn сайтаас шууд мэдээллийн сан руу Нэвтрэх холбоос руу дарснаар өөрийн худалдаж авах гэж буй тээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах бүхий л мэдээлэл буюу техникийн хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийг өмнө нь хэдэн эзэмшигч эзэмшиж байсан талаарх мэдээлэл, татвар, осол зөрчлийн мэдээллээс гадна нэгж тээврийн хэрэгсэл бүрийн засвар үйлчилгээний түүх зэрэг тээврийн хэрэгслийн цогц мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэх юм.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.