France, Cannes, 24 May 2019 Portrait of Bong Joon-ho, South-Korean film director. France, Cannes, 24 mai 2019 Portrait de Bong Joon-ho, rŽalisateur sud-corŽen. Cyril Zannettacci / Agence VU pour LibŽration

АНУ-ын “TIME” сэтгүүлийн “Дэлхийн нөлөө бүхий 100 хүн”-ий жагсаалтад Бон Жун Хо багтжээ

АНУ-ын “TIME” сэтгүүлээс жил тутам танилцуулдаг “Дэлхийн нөлөө бүхий 100 хүн”-ий энэ оны жагсаалтад БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Жон Юн Кён болон Оскарын шагналт найруулагч Бон Жун Хо нар багтжээ.

 “TIME” сэтгүүлийн мэдээлснээр, Жон Юн Кён дэлхийд үлгэр жишээ болсон, цар тахлын эсрэг БНСУ-ын тэмцэлд “хээрийн командлагчийн” үүрэг гүйцэтгэжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин түүний “ёс суртахуун, хичээл зүтгэлийг” үнэлэн нэр дэвшүүлсэн ажээ. “Жон Юн Кён нээлттэй, ил тод, ардчиллын зарчмууд дээр үндэслэн олон нийттэй илэн далангүй харилцаж, вирусний эсрэг үндэсний хүчин чармайлтыг удирдаж ирсэн. Мөн халдварын батлагдсан тохиолдол, халдварын тархалт, шинжилгээ, тусгаарлалт, эмчилгээний талаарх сүүлийн үеийн мэдээллийг өдөр бүр биечлэн танилцуулж байсан” гэж Мүн Жэ Ин хэлжээ.

Мөн Хөх ордон “TIME” сэтгүүлийн “Дэлхийн нөлөө бүхий 100 хүн”-ий жагсаалтад багтсан найруулагч Бон Жун Ход баяр хүргэсэн байна. Түүний бүтээсэн “Шимэгч” кино Оскарын наадмын хамгийн хүндтэй “Шилдэг кино” шагналыг хүртсэн анхны гадаад кино болсон төдийгүй “Шилдэг гадаад хэлээрх кино”, “Шилдэг зохиол”, “Шилдэг найруулагч” шагналыг хүртсэн билээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …