Энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга мөн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудын бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль, ОХУ-д болсон Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон бие бүрэлдэхүүнд салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо.

Энхийг сахиулагчдыг Монгол Улсын Төрийн одон, медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулснаар ёслолын ажиллагаа эхлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
  • Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн хамгаалалтын ротын Арваннэгдүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн,
  • Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд, Америкийн Нэгдсэн Улсын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн хамгаалалтын ротын Аравдугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг тус тус төрийн одон, медалиар шагналаа.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Зэвсэгт хүчний 330 дугаар анги, захирагчийн орлогч, дэд хурандаа Норовын Бат-Эрдэнэ,
  • БХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа Чулуунборын Гандирваа нарыг,

Цэргийн гавьяаны одонгоор:

  • Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын ажиллагааны удирдлагын тасгийн ажиллагааны удирдлагын офицер, дэд хурандаа Одсүрэнгийн Батзаяа,
  • ЦТЭ-ийн Захиргаа, зохион байгуулалтын асуудал эрхэлсэн орлогч дарга, хурандаа Данзан-Очирийн Ганболд,
  • Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн мэргэжилтэн, ахлах ахлагч Тогоогийн Ганцэцэг,
  • Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Лувсаншаравын Дагвасүрэн,
  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хүний нөөцийн тасгийн хүний нөөцийн офицер, дэд хурандаа Эрдэнэдаваагийн Мягмардаваа,
  • Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Пүрэвжавын Намжилдорж нарыг

Цэргийн хүндэт медалиар:

  • Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тасгийн захирагч, ахлах жолооч, ахлах ахлагч Хөхөөгийн Ганзориг,
  • Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, ахлах ахлагч Жумдааны Түмэн-Орших,
  • Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч Чулуунбатын Ариунболд,
  • Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тактикийн бэлтгэлийн сургагч, ахмад Равжаагийн Баттүвшин,
  • Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Довчингийн Баяртогтох,
  • Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн удирдлагын байрын дарга, тасгийн захирагч  ахлах ахлагч Балжиннямын Баярцогт,
  • Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн радио холбооны аюулгүй байдлын мэргэжилтэн, ахлах ахлагч Лхасүрэнгийн Лхамдулам,
  • ЦТЭ-ийн яаралтай тусламж, мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний клиникийн их эмч, хошууч Содномын Нэргүй нарыг тус тус шагналаа.

Энхийн төлөө медалиар шагнуулсан дайчдын нэрсийн жагсаалтыг эндээс үзнэ үү.

Ёслолын үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Л.Болд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Мөн энэ үеэр  Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын командын байрууд, зэвсэгт хүчний алба хаагчдын бүтээсэн зэвсэглэл, техникийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулгад танилцуулсан юм.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.