Ким Жон Ун Өмнөд Солонгосын албан тушаалтны амийг хөнөөсөндөө уучлалт гуйлаа

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын албан тушаалтны амь насыг хөнөөсөн явдалд уучлал гуйсан тухай Сөүл мэдээллээ.

Ноён Ким БНСАУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд энэ явдал тохиолдохгүй байх ёстой байсан гэжээ.

Өмнөд Солонгосын 47 настай эрэгтэйг Хойд Солонгосын талд хөвж байсаныг цэргүүд олж Хойд Солонгос руу дайрч орох гэж байна үзэж буудан хороосон байна.

Хоёр Солонгос хоорондын хил хатуу хамгаалалттай байгаа бөгөөд Хойд Солонгосын талаас коронавирусыг нэвтрүүлэхгүй байх үүднээс “буудаж алах” бодлого хэрэгжүүлж байгаа гэж үзэж байгаагаа Сөүлээс мэдэгдсэн юм.

Ким Жон Уны уучлалт Ерөнхийлөгч Мүүнд захидлын хэлбэрээр ирсэн бөгөөд хэрэг явдал болохгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж Өмнөд Солонгосын Хөх ордноос мэдээлэв.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …