Жек Ма дахин Хятадын тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүллээ

Алибаба Группийг үүсгэн байгуулагч Жек Ма 300 тэрбум гаруй юанийн (42.29 тэрбум доллар) хөрөнгөтэй хамгийн баян 500 хятадын жагсаалтыг тэргүүллээ хэмээн Sina Finance мэдээлэв.

Түүний хөрөнгө өнгөрсөн жилд 80 тэрбум юаниар өссөн нь цаг тутамд 9.13 сая юань олсон гэсэн үг аж.

“Pinduoduo Inc”-ийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал Хуан Жэн 8 дугаар байр эзэлж анх удаа шилдэг 10 жагсаалтад багтлаа.

Жан Ён болон түүний гэргий Шу Пин нар халуун тогооны сүлжээ ресторан болох Хайдилаогийн 117.2 тэрбум юанийн хөрөнгөтэйгөөр 10 дугаар байранд орсон нь өнгөрсөн оны 20 дугаар байрнаас өссөн үзүүлэлт юм.

Jiangsu Hengrui Medicine компанийн захирал Сун Пиаоян, түүний гэргий, Hansoh Pharmaceutical Group-ийн Ерөнхийлөгч Жун Хуижуан нар 110 тэрбум юанийн хөрөнгөтэйгээр эхний 10-т багтаж чадсан байна.

Энэхүү жагсаалт нь 2003 оноос хойш New Fortune сэтгүүлээс гаргасан 18 дахь жагсаалт бөгөөд Хятадын үндсэн хөрөнгийн жагсаалт юм.

Ингээд Хятадын хамгийн баян 10 хүнтэй танилцана уу.

#10 Жан Ён

Жан Ён 1994 онд Хайдилао нэртэй халуун тогооны сүлжээ рестораны бизнесээ эхлүүлсэн бөгөөд улс даяар 40 гаруй томоохон цэгт салбарлаж өргөжсөн байна. 

#9 Дин Лэй

NetEase-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Дин Лэй.

#8 Хуан Жэн

Хуан Жэн бол Пиндуодуогийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал юм.

#7 Ван Жианлин, Ван Сицун нар

Wanda Group-ийн Ерөнхийлөгч Ван Жианлин 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Бээжинд болсон ёслолд оролцох үеэр.

#6 Хэ Сяньжяны гэр бүл

Хэ Сяньжян бол Midea-ийн үүсгэн байгуулагч юм.

#5 Сун Пиаоян, Жун Хуйжуан нар

Jiangsu Hengrui Medicine компанийн захирал Сун Пиаоян.

# 4 Ян Хуйюань

Ян Хуйюань бол “Country Garden Holdings” компанийн дэд захирал юм.

#3 Шү Жиа Ин

“Evergrande” группын Ерөнхийлөгч Шү Жиа Ин.

#2 Ма Хуатэн

“Тенсэнт” группын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ма Хуатэн.

#1 Ма Юн /Жек Ма/

“Алибаба” группын үүсгэн байгуулагч Ма Юн буюу Жек Ма энэ онд дахин жагсаалтыг тэргүүлжээ. Түүний хөрөнгө өнгөрсөн жилд 80 тэрбум юаниар өссөн нь цаг тутамд 9.13 сая юань олсон гэсэн үг аж.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …