Г.Ундармаа: Түүхэн цаг үетэй холбогдуулан “Single ladies-4” киногоо хийнэ гэж эртнээс төлөвлөсөн байсан

UFilm Уран Бүтээлийн Нэгдэл” 2013 оноос эхлэн ганц бие гурван бүсгүйн амьдралыг харуулсан “Single Ladies” киног бүтээж эхэлсэн билээ. Тэгвэл тус цувралын төгсгөлийн дөрөв дэх анги ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаа 2013 оноос эхлэн UFilm Уран Бүтээлийн Нэгдлийг үүсгэн байгуулж ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай өгүүлэх “Single ladies-1, 2, 3 ” уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгосон билээ.

“Single ladies” цувралын өмнөх нэг, хоёр, гуравдугаар ангийн зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо бичсэн бол дөрөвдүгээр ангийн зохиолыг яруу найрагч, зохиолч Р.Энхтуяа бичиж, киноны ерөнхий найруулагчаар Л.Бат-Амгалан, ерөнхий зураачаар Соёл урлагийн их сургуулийн багш, зураач Б.Нямхүү, хөгжмийн зохиолчоор Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-од нарын уран бүтээлчид ажиллажээ.

“Single ladies-4” уран сайхны киноны уран бүтээлчид өчигдөр/2020.09.24/ киноны талаарх мэдээлэл өгөх өдөрлөгийг хэвлэлийнхэнд зориулж зохион байгууллаа.

Энэ үеэр тус киноны гол дүрд тоглосон МУСТА Г.Ундармаа, А.Туяа болон киноны ерөнхий найруулагчаар ажилласан Л.Бат-Амгалан нараас киноны талаарх мэдээлэл авснаа хүргэж байна.

МУСТА Г.Ундармаа: Монголын түүхэнд нэрээ дуурсгасан ухаалаг дайчин эмэгтэйчүүд маш их байсан. Бид нар ч гэсэн мундаг эмэгтэйчүүдийнхээ талаар одоо энэ цаг үед мэдрүүлэхийг хүссэн. Нэг ч гэсэн хүний түүхийг таниулахыг хичээсэн. Түүхэн цаг үетэй холбогдуулан “Single ladies-4” киногоо хийнэ гэж эртнээс төлөвлөсөн байсан. Төлөвлөсөн ажил минь бүтэж мундаг мэдрэмжтэй уран бүтээлчдийн хүчээр кино минь хийгдлээ.

МУСТА А.Туяа: Эмэгтэйчүүд амьдрал дээр хайртай хүндээ сэтгэлээ нээж чаддаггүй шүү дээ. Хайртай хэрнээ хайраа илчилж, таалагддаг залуудаа чи гоё шүү, би чамайг крашладаг гээд сэтгэлээ нээгээд хэлж чаддаггүй. Эрчүүдийг л хүлээгээд байдаг. “Single ladies-4” дээр үүнийг эвдэж эмэгтэйчүүдийн шийдэмгий байдал, түрүүлж сэтгэлээ илчилж сонголтыг гартаа авах талаар гарах болно.

“Single Ladies-4” киноны ерөнхий найруулагчаар ажилласан Л. Бат-Амгалан:

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаа 2013 оноос эхлэн ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай өгүүлэх “Single ladies-1, 2, 3 ” уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгосон билээ.Тэгвэл Single ladies цувралын дөрөв дэх анги аравдугаар 1-нд нээлтээ хийхээр товлогджээ.20, 30, 40 насны босгыг давсан ганц бие гурван бүсгүйн үерхэл, тэдний хоорондын харилцаа, нийгмээс тэдэнд үзүүлж буй хандлагыг хөгжилтэй, адал явдалт өгүүлэмжээр харуулсан киноны шинэ анги 13-р зууны үеийн эмэгтэйчүүдийн талаар өгүүлэх аж.“Single Ladies” цувралын гуравдугаар ангийн зураг авалт Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг хийгдсэн бол дөрөвдүгээр ангийн зураг авалт Дундговь, Төв аймаг, Турк улсад хийгдсэнээр онцлог болсон байна.Тус киноны ерөнхий найруулагчаар Л.Бат-Амгалан ажиллажээ.Түүнтэй тун удахгүй нээлтээ хийх гэж буй "Single Ladies-4" УСК -ны талаар цөөн хором ярилцлаа.

Posted by Өглөө.мн-Өглөө бүр тантай хамт on Thursday, September 24, 2020

20, 30, 40 насны босгыг давсан ганц бие гурван бүсгүйн үерхэл, тэдний хоорондын харилцаа, нийгмээс тэдэнд үзүүлж буй хандлагыг хөгжилтэй, адал явдалт өгүүлэмжээр харуулсан киноны шинэ анги 13-р зууны үеийн эмэгтэйчүүдийн талаар өгүүлэх аж.

“Single Ladies” цувралын гуравдугаар ангийн зураг авалт Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг хийгдсэн бол дөрөвдүгээр ангийн зураг авалт Дундговь, Төв аймаг, Турк улсад хийгдсэнээр онцлог болсон байна.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.