Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат хуурамч бичиг бүрдүүлэн төсвийн хөрөнгө “завшсан” уу

 Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь Улс, Нийслэл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж болон бусад хөрөнгийн эх үүсвэрээр Нийслэл хотод хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд мэргэжлийн багтайгаар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг байгууллага байдаг. Энэ байгууллагыг НИТХ-ын төлөөлөгч Балжиннямын Мөнхбат удирдан ажилладаг.

Төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа сургууль цэцэрлэгээс эхлээд олон бүтээн байгуулалтын ажилд хяналтын үүрэг гүйцэтгэдэг энэ байгууллагын дарга хувийн компанийн гүйцэтгээгүй ажлыг гүйцэтгэсэн болгож их хэмжээний мөнгө завшсан  байна.

Тодруулбал, НХОГ-ын дарга Балжиннямын Мөнхбат  Налайх дүүргийн 2-р хорооны 48-67 дугаар байрны гаднах инженерийн шугам сүлжээний засварын ажлыг “Сагсай өргөө” гэх компаниар ажил гүйцэтгүүлэхдээ тухайн компанийн удирдлагуудтай хуйвалдан, тэдний хийгээгүй ажлыг хийсэн мэтээр болгож,  хуурамч  баримт бичиг, зураг материал бүрдүүлэн 700 орчим сая төгрөгийг урьдчилан олгуулан тодорхой хувийг нь хувьдаа завшжээ.

Төрийн нэрийн өмнөөс захиалагчийн хяналтыг байнга тавих үүрэгтэй Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат гэх хариуцлагагүй удирдлагатай байгууллага, зарим авлигачин албан тушаалтан, мэргэжилтнүүдээс  болж нийслэлчүүд бид хохироход хүрээд байна.

Тийм атал төсвийн хөрөнгөнөөс  “хулгай хийсэн” байгууллагын дарга нь хууль хяналтын байгууллагад шалгуулж, хариуцлага хүлээх нь бүү хэл, өнөөдөр НИТХ-д дахин сонгогдохоор нэр дэвшчихсэн явааг  юу гэж ойлгох вэ?

Төрөөс хулгай хийсэн, хулгайлахыг завдсан ийм этгээдүүдийг ЭЦГ, АТГ зэрэг хууль хүчний байгууллагууд хараандаа авч шалгах нь зүйтэй бус уу!!!


Холбоотой мэдээлэл
9 Comments
  1. zochin says

    yadag luiwarcin be

    1. Anonymous says

      Songuuli bhor sain hun garch irheer archuulna gedgeesee aisandaa gutgej bhgui yu muu novshnuud.

    2. Anonymous says

      Үнэн хэлсэн байна гэж бодож байна. Наад хүн хүн чинь ЧД,4-р хорооны урд шинэ хороо бариулна гээд иргэдийн хогоо хаядаг савтай цэг,машинаа тавьдаг зогсоол зэргийг хашаа хатгаад битүүлээд авсан байгаа.Тэр нь 1,5тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн ордон гэсэн.Одоо ажиллаж байгаа 4-р хороо нь 2-давхар боломжийн өнгө зүстэй,иргэд ороход тавтай тийм л байр байдаг юм даа.Бид хороо бариулах санал өгөөгүй байхад 547 хүний гарын үсгийг хуурамчаар зуруулсан байсан шүү.4-р хорооны иргэд хогийн цэг,машины зогсоолынхоо төлөө тэмцээд дийлэхгүй л байгаа юм шүү дээ,энэ хүний талаар гомдол мэдүүлээд байхад нэр дэвшүүлээд л байна даа.

  2. ЗОЧИН says

    МАФИЖСАН МАН – ЫХАН БОЛОМЖ СИЙМХИЙГ АЛДАХГҮЙ ХУСНА , ХУЛГАЙЛНА , ЛУЙВАРДАНА !!!

  3. Зочин says

    Сонгууль болхоор ингэхээ болимоор юм. 2020 оны 2 сарын баримт байна шүү дээ. Мэдэж байсан /сайхан сэтгэлтэй хохироод байгаа нийслэлчүүд/ тэр үед нь хэлж ярьж шалгаруулсан бол нэг бол буруу нь нотлогдоод явцан нэг бол буруугүй нь нотлогдоод өдийд нэг тийшээ болцон энэ мэдээг бичигч этгээд хүний бөгс ухах гэж толгойгоо гашилгахгүй амар байхгүй юу. Гэхдээ ямар нэг юм ол гээд амраадаггүй байхаа хөөрхийг

  4. Anonymous says

    Ayursaixanii gulugnuud xun gutgexee bolioroi, sain shalguulaarai, ene zaluu shig nuruutai xumuus turd no yostoi bi sain medne

  5. Anonymous says

    Шалгах хэрэгтэй үндэслэлтэй юм бичих хэрэгтэй л дээ

  6. Anonymous says

    нэрээ татчихмаар юм даа

  7. Сонгогч says

    Хэн бичсэн нь тодорхойгүй эх сурвалжгүй мэдээ бна. Шударгаар өрсөлдөх хэрэгтэйшд

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.