Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны талаарх сонирхолтой баримтууд

Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” кино Монгол улсад албан ёсны эрхтэйгээр өнгөрсөн наймдугаар 21-нээс эхлэн бүх кино театруудад гарч эхэлсэн. Энэхүү киноны албан ёсны эрхийг “Black Stallion” продакшн авч монголчууддаа толилуулж байгаа юм.

“Black Stallion” продакшн нь гадаад харилцааны боломжид тулгуурлан Монголын кино урлагийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулах, дотоодын уран бүтээлчид болон Монгол кино төслүүдийг олон улсын туршлагатай баг бүрэлдэхүүнтэй зуучлан холбох, мөн өөрийн эх оронд дэлхийн хэмжээний томоохон кино бүтээх, кино үйлдвэрлэлийн шат шатны ажлыг өрнүүлэх зорилгоор 2018 онд байгуулагдсан. Энэхүү зорилтынхоо хүрээнд эхлүүлсэн томоохон ажлуудын нэг болох “Waiting for the Barbarians” олон улсын кино төслийг албан ёсны эрхтэйгээр эх орондоо толилуулж байгаа билээ.

Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэн бүтээсэн “Waiting for the Barbarians” киноны гол дүрд Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, болон монгол жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг тоглосон бол туслах дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д. Гүрсэд, сурагч Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тогложээ.

“Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны уран бүтээлчид

Зохиолч: John Maxwell Coetzee

Зохиолч John Maxwell Coetzee 1940 онд Өмнөд Африкт төрсөн. Өмнөд Африк гаралтай Австралийн иргэн хэл шинжлэлийн ухааны доктор, зохиолч John Maxwell Coetzee нь 2003 онд “Waiting for the Barbarians” зохиолоороо Нобелийн шагнал хүртсэн.

Найруулагч: Ciro Guerra

Колумбын алдарт найруулагч Ciro Guerra 1981 онд төрсөн. Тэрээр 2004 онд анхны бүрэн хэмжээний бүтээл болох “Wandering Shadows” киногоороо Латин Америкийн шилдэг залуу найруулагчаар шалтгарч байсан.

“Waiting for the Barbarians” кино бол түүний зургаа дахь бүтээл бөгөөд тэрээр бүтээсэн бүх киногоороо олон улсын нэр хүндтэй кино наадмуудад шалгарч байсны дотор 2015 оны “Улаанбаатар Олон Улсын кино” наадмын нээлтийг түүний “Embrace of the Serpent” бүтээлээр нээж байсан юм.

Жүжигчин Жонни Депп

Алдарт жүжигчин Жонни Депп 1963 онд төрсөн. Тэрээр Алтан бөмбөрцөг кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарч мөн Оскарын кино наадамд гурван удаа өрсөлдсөн. Тэрээр “Waiting for the Barbarians” кинонд хурандаа Жоллийн дүрийг бүтээсэн.

Жүжигчин Марк Райлэнс

Жүжигчин Марк Райлэнс 1960 онд төрсөн. Тэрээр 1995-2005 оны хооронд Лондон дахь Шекспирийн дэлхийн бөмбөрцгийн анхны уран сайхны удирдагч. 2015 онд Америкийн кино найруулагч Стивен Спилбергийн “Bridge of Spies” кинонд бүтээсэн дүрээр Оскарын шагналыг хүртсэн юм. “Waiting for the Barbarians” кинонд Магистрэтийн дүрийг бүтээсэн.

Жүжигчин Роберт Паттинсон

Роберт Паттинсон 1986 онд төрсөн. “Harry Potter” ба Гоблетын гал уран зөгнөлт кинонд Седрик Диггорийн дүрээр тоглож эхэлсэн. 2008-2012 оны хооронд “Twilight” киноны Каллений дүрд тоглож алдаршсан жүжигчин юм. Тэрээр “Waiting for the Barbarians” кинонд офицер Манделийн дүрийг бүтээсэн.

Жүжигчин Баярсайханы Ганчимэг

“Black Stallion” продакшны үүсгэн байгуулагч жүжигчин, загвар өмсөгч, продюсер Баярсайханы Ганчимэг. Тэрээр “Wonder Woman”, “Ex Machina”, “In the Name of Ben Hur”, “Sweet Lies”, “Peaky Blinders”, “Mad Lord” (Short film), “Three Dots and a Dash” (short film), “Intelligence” зэрэг Холливудын томоохон кинонуудад дүр бүтээж дэлхийд Монгол Улсын нэрийг гаргаж яваа шилдэг залуу жүжигчин юм. “Waiting for the Barbarians” кинонд эмэгтэй гол дүрийг бүтээсэн.

Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва

Олон сайхан дүрээрээ монгол түмний хүндэтгэлийг хүлээсэн Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва “Waiting for the Barbarians” кинонд морьт босогчдын толгойлогчийн дүрийг бүтээсэн.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Гүрсэд

Монгол Улсын гавьяат жүжигчин Д. Гүрсэд “Waiting for the Barbarians”кинонд хэлмэгдсэн уугуул иргэний дүрийг бүтээсэн. Дашрамд дурдахад МУАЖ П.Цэрэндагва болон МУГЖ Д.Гүрсэд нарын мэргэжлийн уран чадварыг олон улсын кино уран бүтээлчид шагшин магтаж байсныг онцгойлон дурдъя.

Г. Дөлгөөн-Эрдэнэ

“Солиот эх”, “Дайчи”, зэрэг кинонуудаар жүжигчний гараагаа эхэлж буй Оюунлаг дунд сургуулийн аравдугаар ангийн сурагч Г.Дөлгөөн-Эрдэнэ нь “Зэрлэгүүдийг хүлээхүй”киноны сонгон шалгаруулалтад тэнцэж кинонд хоригдол хүүгийн дүрийг бүтээжээ.

Найруулагч Б.Гарамханд

“Black Stallion” продакшны үүсгэн байгуулагч, продюсер, найруулагч Б.Гарамханд нь “Black Stallion” продакшныг төлөөлж найруулагч Ciro Guerra-ын удирдлага дор тус киноны Монгол хэлний зөвлөх, дасгалжуулагч, талбайн туслах найруулагчаар ажилласан.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …