МАН-ын хяналтын ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатар сонгогдлоо

Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо намын дүрмийн биелэлт, боловсон хүчний бодлогын хэрэгжилт, намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах гэх мэт эрх үүрэгтэй.

Хяналтын Ерөнхий Хороог Намын Их хурлаас 15 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэл сонгон ажиллуулдаг.

2017 онд Монгол Ардын Намын XXVIII Их хурлаар Хяналтын Ерөнхий хорооны даргаар Д.Батбаатар томилогдон ажиллаж байсан бөгөөд тэрээр Монгол Улсын Засгийн газрын 2020 оны найм дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон тул МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатарыг түүний оронд томиллоо.

Б.Баярбаатар нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988-1998 онд Нийслэлийн 48-р дунд сургууль, 1998-2003, 2010-2013 онд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр.

• 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт АБГББ хорооны даргын туслах

• 2004-2006 онд УИХ-ын дэд даргын шадар туслах

• 2006-2008 онд УИХ-ын даргын шадар туслах

• 2008-2011 онд УИХ дахь Монгол Ардын Намын ахлах референт

• 2011 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Намын байгуулалтын хэлтэст улс төрийн ахлах ажилтан

• Монгол Ардын Намын Бага хурлын гишүүний сонгуульт ажилтай

• 2016-2020 онд Намын байгуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байсан

• 2020 оны 09 дүгээр сарын 21-нд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хорооны даргаар сонгогдлоо.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.