Оюуны өмчийн газар, Олон суваг дамжуулагчдын холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар оюуны өмчийг хамгаалах, оюуны өмчийн мэдлэг мэдээллийг түгээх, зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын Олон Суваг дамжуулагчдын холбоо/ОСДХ/-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурснаар өргөн нэвтрүүлгийн телевиз болон сувгийн телевизүүдийн нэвтрүүлж буй контентуудад хяналт тавьж, оюуны өмчийн зөрчил, дутагдал илэрвэл Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Зохиолчийн эрхийн тухай хууль, түүнд хамаарах дагалдах хуулиудад заасны дагуу зөрчил гаргасан телевизүүдийн эфирийг дамжуулахгүй байх, үйлчилгээний хөлсийг төлөхгүй байх зэрэг арга хэмжээ авч ажиллахад хоёр тал хамтран ажиллах юм.

Өөрөөр хэлбэл, оюуны болоод зохиогчийн эрхийг зөрчсөн асуудал гаргасан телевизүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллах үүргийг Оюуны өмчийн газар болон ОСДХ хүлээж байна.

Мөн Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн видео санд байршуулсан бүх төрлийн контентийг хамгаалах, тэдгээртэй холбогдсон үйл ажиллагааг хуулиар зохицуулах, Оюуны өмчийн сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг ОСДХ-оос бүх талаар дэмжин ажиллах зэрэг асуудлуудыг санамж бичигт тусгаж өгчээ.

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …