“Samsung Electronics”, “LG Display” компаниас “Huawei”-д дэлгэц нийлүүлэхээ зогсоож магадгүй

БНСУ-ын “Samsung Electronics”, “LG Display” компани АНУ-ын хязгаарлалтын арга хэмжээнүүдийн улмаас БНХАУ-ын “Huawei” компанид ухаалаг гар утасны дэлгэц нийлүүлэхээ зогсоох төлөвтэй байна гэж БНСУ-ын “Chosun Biz”мэдээлэв.

  “Samsung Electronics”, “Apple” компанийн ухаалаг гар утсанд ашигладаг “OLED” дэлгэцийн гол нийлүүлэгч “Samsung Display” компаниас энэ талаар тодруулга хүсэхэд хариулт өгөхөөс татгалзсан байна. “LG Display” компанийн мэдээлснээр, АНУ-ын шийдвэр “Huawei” компанитай хийж буй дэлгэцийн худалдаанд бага хэмжээний нөлөө үзүүлэх ажээ. АНУ наймдугаар сард “Huawei” компанийн эсрэг авсан хязгаарлалтаа чангатгаж, Америкийн технологиор бүтээсэн чипийг тус компанид тусгай зөвшөөрөлгүйгээр нийлүүлэхийг хоригложээ. “АНУ-ын хоригт дэлгэцийн үйл ажиллагаатай холбоотой чип багтсан тул “Samsung Display”, “LG Display” хязгаарлалтын арга хэмжээнүүд хэрэгжиж эхлэх есдүгээр сарын 15-наас “Huawei” компани руу нийлүүлэлт хийхээ зогсоохоор шийдсэн. “Huawei” компанийн захиалгыг “Apple” зэрэг компанитай  харьцуулахад бага хувийг эзэлдэг” гэж “Chosun Biz” салбарын эх сурвалжуудыг иш татан уламжилсан байна.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …