General Motors, Nikola компаниуд Теслатай өрсөлдөхөөр хамтарлаа

Америкийн томоохон автомашин үйлдвэрлэгч General Motors цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэх зорилготой стартап компани Nikola-тай хамтран ажиллахаар болсноо зарлалаа. Ингэснээр тэд цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн томоохон өрсөлдөгч болж байна.

Энэ гэрээ нь уламжлалт болон шинэ үеийн автомашин үйлдвэрлэгчдийн түншлэлийн сүүлийн том жишээ болж байна.Гэрээ ёсоор GM компани Nikola-д автомашины батарей нийлүүлж, удахгүй зах зээлд гарах шинэ загваруудыг нь өөрийн үйлдвэрт үйлдвэрлэхээр болжээ. Хариуд нь GM компани Nikola-гийн $2 тэрбумтай тэнцэх 11 хувийг эзэмшиж, төлөөлөн удирдах зөвлөлд нь суудал авахаар болсон байна.

Энэхүү түншлэлийн талаар мэдээ тарсны дараа Nikola-гийн хувьцааны үнэ  40 хувиар, GM-ийн хувьцааны үнэ 8 орчим хувиар тус тус өсжээ.Ингэснээр тэд цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн томоохон өрсөлдөгч болж байна.

Nikola компани нь цахилгаан хөдөлгүүртэй трак загварын автомашинууд зах зээлд гаргахаар ажиллаж байгаа. Тэдгээрийн дотроос хамгийн их анхаарал татаж байгаа нь Badger брэндийн пикап юм.

Энэхүү загварыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард анх танилцуулсан ба 2022 онд үйлдвэрлэж эхлэх төлөвтэй байна. Хоёр компани зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй автомашинаас гадна устөрөгчийн түлштэй автомашин бүтээх чиглэлд хамтран ажиллах ажээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …