“Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам аравдугаар сарын 19-25-ны өдрүүдэд болно

Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам аравдугаар  сарын 19-25-ны өдрүүдэд Тэнгис кино театрт зохион байгуулагдах гэж байна.

Наадмын хүрээнд:

• Нээлтийн үйл ажиллагаа ба Монгол киноны нээлт

• Кино форум

• Онцлох орон “Франц”-ын кино хөтөлбөр

• “Хангарьд” Монгол киноны уралдаант хөтөлбөр

• “Шинэ хязгаар” хэсэг: Монгол кино болон Азийн кино үзвэр

• Олон улсын кино хөтөлбөр

• Кино сургалт тус тус зохион байгуулагдана.

Сонирхуулахад өнгөрсөн жилийн кино наадмын “Шилдэг зохиол”-оор Г.Эрдэнэбилэгийн “Хийморь”, “Шилдэг найруулагч”-аар Ж.Сэнгэдорж “Би нар”, “Шилдэг профессор”-оор Д.Ганцэцэг, А.Ганчимэг “Халуун зүрх”, “Шилдэг уран сайхны кино”-оор Ж.Сэнгэдорж “Би нар” кинонууд тус тус шилдгээр шалгарч, “Хангарди” шагналын эздээр тодорсон билээ.

Санал болгох мэдээ

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн …