Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ

Норвегийн Дэвшил намаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүллээ гэж “Fox News” суваг мэдээлжээ. Түүнийг “удаан хугацаанд үргэлжилсэн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргасных нь төлөө” энэхүү нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлжээ.

“Энх тайвны шагналд нэр дэвшсэн бусад хүнийг бодвол Трамп улс орнуудын хооронд энх тайван тогтоох оролдлогод илүү их зүйл хийсэн гэж би бодож байна” хэмээн Норвегийн депутат “Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Израил болон Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ хооронд харилцаа тогтооход Д.Трампын засаг захиргаа гол үүрэг гүйцэтгэсэн гэж Тибринг-Гедде Нобелийн хороонд бичсэн захидалдаа дурджээ.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …