УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр тусгаарлах байрны үйлчилгээ үзүүлж байгаа зочид буудал, сувилал, амралтын газруудын төлөөлөлтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө

 Гадаад улс орноос эх орондоо ирж байгаа иргэдийг 35 зочид буудал, сувилал, амралтын газарт тусгаарлан ажиглах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2352 иргэн тусгаарлалтад байгаа юм.

Тусгаарлан ажиглах үйлчилгээтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тусгаарлах байрны үйлчилгээ үзүүлж байгаа зочид буудал, сувилал, амралтын газруудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг сонсон, шийдвэрлэх арга хэмжээний талаар зарим үүрэг чиглэлийг өглөө.

 Энэ үеэр тусгаарлах байрны үйл ажиллагааг сайжруулах, тусгаарлагдсан иргэд хоорондын эерэг харилцааг төлөвшүүлэх, үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, тусгаарлагдах 21 хоногийг үр бүтээлтэй өнгөрүүлэх арга туршлагыг иргэдэд сурталчлах, тусгаарлах байр, тусгаарлагдсан иргэд хоорондын мэдээллийн урсгалыг оновчтой зохион байгуулахыг үүрэг болголоо гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.   

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …