УОК-т “Вест Мед” ХХК-ийн хамт олноос хандив өргөв

Арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч “Вест Мед” ХХК-ийн хамт олноос өнөөдөр Улсын Онцгой комисст хандив өргөлөө.

  Тус компаниас сая төгрөгийн өртөг бүхий өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох “Мэри” брендийн 130 ширхэг  гар ариутгагчийг хүлээлгэн өгсөн юм.

  Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хандив өргөсөнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.