Хуурамч бүтээгдэхүүнийг таних 7 зөвлөгөө

Орчин үед хуурамч зүйлсийн тоо өдөр бүр нэмэгдэж байна. Нимгэн дэлгэцтэй хуурамч ухаалаг гар утаснаас эхлээд арьсан хуурамч цүнх хүртэл бий. Эдгээр хуурамч бүтээгдэхүүнийг ялгаж танихад хэцүү байдаг бөгөөд заримдаа огт ялгаагүй юм шиг санагдах нь бий. Гэхдээ ялгаа бий шүү. Та жаахан ойртоод ялимгүй ялгааг олж анзаархыг хичээгээрэй.

Бид энэ удаа та бүхэндээ хуурамч бүтээгдэхүүнийг танихад туслах 8 энгийн зөвлөгөөг хүргэж байна.

1. Лого ямар харагдаж байгааг шалгаарай.

Бүх хуурамч төхөөрөмжүүд чанар муутай гэсэн үг биш. Гэхдээ туршилт, гэрчилгээжүүлэлт хийгдээгүй тул аюултай байж болзошгүй. Гэхдээ хуурамч эсэхийг мэдэхгүй байгаа бол дараах зөвлөгөөг дагаарай.

  1. Логог буруу хэвлэсэн эсвэл толботой харагдана . Та жинхэнэ логогоо утсан дээрхтэйгээ харьцуулах боломжтой. Яарах хэрэггүй, ялангуяа энэ бол үнэтэй худалдан авалт юм.
  2. Хуурамч нь хэтэрхий хөнгөн санагдах болно.
  3. Мөн цагаан биш шаргал өнгөтэй байдаг.
  4. Хуванцар нь муу хийгдсэн, эсвэл эвлүүлэгдээгүй юм шиг харагдана.

2. Үнэтэй цагны метал болон дуу чимээг нь шалгана уу.

Зарим барааны дэлгүүрүүд ховор тансаг бугуйн цагийг олоход тохиромжтой газар байж болно. Гэхдээ хууран мэхлэлтийг хэрхэн яаж илрүүлэхийг мэдэх нь чухал юм.

  1. Үнэтэй цагнууд нь гөлгөр механизмтай байдаг тул чимээ гардаггүй. Цагийг чихэндээ ойртуул, ямар нэгэн чимээ сонсогдож байвал аваад хэрэггүй.
  2. Цагны сийлбэр нарийн хийцтэй байдаг.
  3. Хуурамч цагийг ихэвчлэн жинхэнэ цагнаас нь илүү хямд, хөнгөн материалаар хийдэг.

3. Хувцас, гутлын оёдолыг шалгана уу.

Жинхэнэ болон хуурамч эд зүйлсийн чанар нь өөр өөр байдаг. Оёдол өөр байх бөгөөд жинхэнэ бүтээгдэхүүний оёдол цэвэр, хатуу. Жинхэнэ бүтээгдэхүүн хэмжээс тутамдаа илүү олон оёдолтой. Хуурамч бүтээгдэхүүний шугамууд нь муруй байх нь бий.

4. Хувцас дээрх шошгыг шалгана уу.

Шошгыг нь үргэлж шалгаж байгаарай. Тэд бүтээгдэхүүний талаар маш их зүйлийг хэлж чаддаг.

  1. Хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ихэвчлэн чанар муутай үйлдвэрийн тоног төхөөрөмж ашигладаг тул хаяг, шошгыг нь муу оёдог.
  2. Дэлгэрэнгүй мэдээллийг нь анхаараарай. Шошго нь жинхэнэ бүтээгдэхүүнтэй харьцуулбал өөр өнгө, чанар муутай байх ба үсэг нь өөр зайтай байх болно.
  3. Ихэнх тохиолдолд  үнэтэй брэндүүд серийн дугаартай байдаг.

5. Гоо сайхны бүтэгдэхүүн, сүрчигнийхээ боодлыг шалгаарай.

Бид эдгээр бүтээгдэхүүнийг биедээ хэрэглэдэг тул бүх зүйлийг аюулгүй, найдвартай эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Хуурамч зүйл худалдаж авахаас зайлсхийхэд туслах хэдэн зөвлөмжийг энд оруулав.

  1. Хайрцгийг сайтар ороосон байх ёстой.
  2. Хуурамч бүтээгдэхүүн нь ихэвчлэн чанар муутай хуванцар эсвэл металл бүрхүүлтэй байдаг.
  3. Нэрийг наалт дээр хэвлэсэн байна.

6. Товчыг шалгана уу.

Хэрэв та хүрэм, куртка худалдаж авахыг хүсвэл дотор болон гадна талын товчыг хараарай. Жинхэнэ брэндүүд нь товч дээр компанийнхаа нэрийг сийлсэн байх бөгөөд сайн чанарын хуванцараар хийсэн байдаг. Хуурамч бүтээгдэхүүнд хямд, хөнгөн хуванцар ашиглах бөгөөд заримдаа шошгогүй байдаг. 

7. Ухаалаг утас худалдаж авахдаа дэлгэцийн чанарыг шалгаарай.

Хуурамч гар утсууд гайхалтай мэргэжлийн харагддаг бөгөөд заримдаа тэдгээрийн ялгааг олоход хэцүү байдаг. Гэсэн хэдий ч та дараах зүйлийг нягталж, жинхэнэ болон хуурамчыг нь ялгах боломжтой юм.

  1. Утсаа асаахад дэлгэц нь дээрх iPhone7-г туршиж үзсэн шиг тод биш байна .
  2. Хуанлийн тоонууд өөр фонттой байж болно.
  3. Дэлгэцний нягтрал бүдүүн, ширхэгтэй байх ёсгүй. 
  4. Зураг нь бүдэгрэхгүй байх ёстой.
Холбоотой мэдээлэл

Comments are closed.