Хүйтэн усаар бий болгож болох арьсны 5 гайхамшиг

Хүйтэн шүршүүр нь бидэнд эрч хүч өгч, өглөө сэрэхэд тусалдаг гэж боддог ихэнхдээ боддог байв. Харин хүйтэн шүршүүрт орох нь гоо сайхны олон давуу талтай гэдгийг тэр бүр мэддэггүй. 

Хүйтэн эсвэл бүлээн шүршүүрт орох нь таны арьсанд гайхалтай нөлөө үзүүлдэг гоо сайхны хялбар арга ажээ.

Өдөр тутмын хүйтэн шүршүүр нь таны арьсанд ямар ашиг тустай болохыг мэдэхийн тулд Bright Side сэтгүүлийн гоо сайханчид судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд хүйтэн шүршүүрээс гадна нүүрээ мөстэй усаар зайлж угаах нь арьсыг олон гайхалтай байдлаар өөрчилж чадна гэдгийг нотолжээ.

1. Таны арьсыг туяаруулж, эрүүл харагдуулна.

Хүйтэн шүршүүр нь цусны эргэлтийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Ингэснээр таны нүүрийг шинэ гэрэлтсэн төрхтэй болгоно. Арьсаа өнгөлөг болгохын тулд удаан хугацаанд даарах шаардлагагүй. Бага зэрэг хүйтэн эсвэл бүлээн усанд ороход хангалттай тэжээл өгөх болно.

2. Таны арьсыг хөгшрөлтөөс сэргийлнэ.

Өдөр бүр хүйтэн шүршүүрт ордог зуршил нь таны арьсыг удаан хугацаанд залуу байлгахад тусалдаг. Хүйтэн ус таны мэдрэлийн системийг идэвхжүүлж, бие махбодь нь стресстэй тэмцэх даавар ялгаруулдаг. Судалгаанаас харахад сэтгэлзүйн стресс нь арьсны хөгшрөлтөд шууд нөлөөлдөг бөгөөд биеийн олон системд сөргөөр нөлөөлдөг болохыг харуулжээ.

3. Стресстэй холбоотой арьсны өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Хүйтэн шүршүүр нь тархинд асар их хэмжээний импульс илгээж, “аз жаргалтай даавар” буюу эндорфин ялгаруулалтыг идэвхжүүлдэг. Бодис биед ялгарсан үед таны стрессийн төвшин буурахаас гадна батга, хайрст үлд, болон дерматит зэрэг арьсны асуудлаас салах болно.

4. Таны арьсыг чанагалж, нүхийг агшаана.

Халуун ус нь таны арьсыг хамгаалж, тослогийг зайлуулдаг бол хүйтэн ус нь нүүрний нүхжилтийг багасгадаг. Энэ нь нүүрний арьсанд эрч хүч өгч, арьсны өнгөний тод байдлыг нэмэгдүүлдэг. Хүйтэн ус нь судаснуудыг агшаадаг тул нүүр нь хаван багатай, улайлттай мэт харагддаг.

5. Арьсны зарим эмгэгээс үүсэх таагүй мэдрэмжийг арилгадаг.

Халуун шүршүүр нь арьсыг үрэвсүүлж, улайлт, загатнаа болон бүр гуужуулахад хүргэдэг бол хүйтэн ус яг эсрэгээрээ байдаг. Арьс загатнах өвчтэй хүмүүст хүйтэн устай шүршүүр нь маажих мэдрэмжийг даван туулахад туслах болно. Хүйтэн шүршүүрт орж, арьсыг хүйтэн болгосноор хайрст үлдээс үүдэлтэй хүчтэй загатнааг багасгахад тусалдаг гэсэн  судалгаа гарсан байна.

Бэлтгэсэн: Б.Нямзул

Санал болгох мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж …