УБ-Сөүлийн өнөөдрийн тусгай үүргийн нислэг цаг агаарын улмаас саатжээ

Онцгой Байдлын Ерөнхий Газраас УБ-Сөүл онгоц 08:40 цагт хөөрсөн тухай мэдээлсэн ч сая авсан мэдээллээр БНСУ-д цаг агаар муу байгаагаас шалтгаалан нислэг 17:00 хүртэл саатсан тухай Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас мэдээллээ. 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ есдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу өнөөдөр 08:40 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрлөө.

Тус онгоцоор 265 хүн иргэн эх орондоо ирнэ. Үүнээс,

  • бага насны хүүхэдтэй гэр бүл-53,
  • өндөр настан- асран хамгаалагчтай 35,
  • жирэмсэн- асран хамгаалагчтай 35,
  • эрүүл мэндийн шалтгаантай-27,
  • хөгжлийн бэрхшээлтэй-9,
  • бусад шалтгаантай-106 иргэн байна.

Тусгай үүргийн онгоц 17:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн гишүүд ямар зориулалттай их хэмжээний мөнгө оруулж ирснийг шалгах ёстой

УИХ-ын даргын захирамжаар  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан  ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь сүүлийн үед нэлээн …