Цинлин баавгай амаржиж 152 грамм бамбарууш төрүүлжээ

Цинлинг хэмээх панда 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Цинлинг Аварга Панда Судалгааны хүрээлэнд амаржиж 152 грамм жинтэй эм бамбарууш төрүүлжээ. Энэхүү бамбарууш тээх үйл явцыг тус хүрээлэн хиймэл үржүүлгийн аргаар бий болгосон бөгөөд шинэ бамбарууш мэндэлснээр Цинлинг панда 4 дэхь үеэ үзэж байгаа ажээ.

Сонирхуулахад Аварга хулсны баавгай нь 1.2-1.5м урт, 75см өндөр. Биеийн жин 75-160кг байна. Эр нь эмээсээ 10-20% том биетэй. Хөл, дал мөр, чих, нүдний эргэн тойронд хар, биеийн үлдсэн хэсэг нь цагаан үстэй.

Бусад баавгайн адил хойд хөл дээрээ босож зогсож чадахгүй боловч сайн сэлж, авирч чаддаг. Өдөрт 9-14кг шинэхэн хулсаар хооллоно. Төрөхдөө бага зэргийн үстэй, ягаандуу өнгөтэй ба хөл, чих, нүдний орчмоор хар толботой байдаг аж. 9 сар гаруй болоод илүү их үс ургадаг гэнэ. Хүрээлэнд тэжээсэн хулсны баавгай нь 25-30 насалдаг ажээ.

Эх сурвалж: Xinhua news

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …