ГХ-ны сайд Н.Энхтайван Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайдтай утсаар ярив

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 8 дугаар сарын 13-нд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Адель Жубейртай утсаар ярив.

Сайд нар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Монгол, Саудын Арабын харилцааг  өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг дүүрэн ашиглахын төлөө байгаагаа харилцан нотлов. Улмаар ГХЯ-д хоорондын зөвлөлдөх механизмтай болох, хоёр орны бизнесийн салбарынхны хооронд холбоо харилцаа тогтоох зэрэг асуудлаар ярилцлаа.

Сайд Н.Энхтайван шинэ коронавируст цар тахалтай холбоотойгоор эх орондоо ирэх хүсэлт гаргасан Саудын Араб-д байгаа 6 монгол хүнийг авчрахад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Айлын тал манай иргэдийг эх оронд нь ирүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.