Дуэйн Жонсон хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчнээр нэрлэгдэв

Америкийн жүжигчин, продюсер, “Rocky” хочит Дуэйн Жонсон  “Forbes” сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг тэргүүлжээ.

Өдгөө 48 настай Жонсон сүүлийн 12 сарын хугацаанд 87.5 сая ам.долларын ашиг орлого олсон хэдий ч өнгөрсөн оныхтой харьцуулахад энэ нь 1.9 сая ам.доллароор бага байсан аж. “Netflix”-д тавигдах “Улаан мэдэгдэл” цувралын зураг авалтаас гэхэд л 23.5 сая ам.долларыг олжээ. Түүнчлэн “Under Armour” спорт хувцасны компанитай гэрээ байгуулсан нь ихээхэн хэмжээний орлого олоход нь нөлөөлсөн байна.

Канадын жүжигчин Райан Рейнольдс 71.5 сая ам.долларын орлоготойгоор жагсаалтын хоёрдугаарт оржээ. Тэрбээр мөн “Улаан тэмдэглэл” цуврал болон 2019 оны 12 дугаар сард худалдаанд гарсан “6 Underground” кинонд бүтээсэн дүрээрээ ихээхэн ашиг орлого олжээ.

Харин “Spenser Confidential” кинонд дүр бүтээж, “McMillions” богино хэмжээний цуврал кинонд продюсероор ажилласан Америкийн жүжигчин Марк Уолберг жагсаалтын гуравдугаарт бичигдлээ.

Харин жүжигчин Уилл Смит, Адам Сэндлер, Жеки Чан нар орлогоороо сүүл мушгисан байна.

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …