Н.Тавинбэх: Томоохон хөрөнгө оруулалтуудыг технологийн хөгжлийн хурдтай уялдуулна

Эрчим хүчний яамны удирдлагууд “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаа болон өвөлжилтийн бэлтгэл хангах ажилтай  танилцлаа. Энэхүү уулзалтад эрчим хүчний сайд Н.Тавинбэх, сайдын зөвлөх П.Товуудорж, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

“Цахилгаан Дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК нь 14 эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч авч, 17 түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид дамжуулдаг.  Улаанбаатар хот,  18 аймгийн 272 сум, суурин, нийт хүн амын 72% хувьд хүрч ажилладаг. Дотоодын эх үүсвэрээс 4,399 тэрбум кВт.цаг ОХУ-аас импортоос   0,251 тэрбум кВт.цаг, БНХАУ-аас  1,3 тэрбум кВт.цаг, нийт 5,95 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч дамжуулж байна. 

2020-2021 оны өвлийн их ачааллыг амжилттай давах, шугам, тоноглолын тасралтгүй найдвартай ажиллагааг хангах чиглэлээр нийт 38 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан мөрдөн ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу 28 ажил хэрэгжиж, биелэлт 74%-ийнгүйцэтгэлтэй байна. 220/110 кВ-ын Ил хуваарилах байгууламж 4-ийн Автотрансформатор 1, 2-ыг зэрэгцээ ажиллагаанд оруулж, Монгол Улсын Эрчим хүчний системийн эх үүсвэрийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх ажлыг хийгээд байна.

Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд Шахмал түлшний үйлдвэрийн ПРП-110 дэд станцын өргөтгөлийн ажил, 40 МВА чадалтай 110/35/10 кВ-ын “Хүчит шонхор” дэд станцынбарилга угсралт, 110 кВ-ын 107, 108, 109, 110 ЦДАШ-ын дамжуулагч утасны дамжууламжийг сайжруулах ажлуудыг гүйцэтгэсэн.

Оюутолгой уурхайг төвийн эрчим хүчний системээс цахилгаан эрчим хүчээр хангах дамжуулах сүлжээний дэд бүтцийг барьж байгуулах ажлын хүрээнд “Мандал” дэд станцыг шинээр ашиглалтад оруулж, Чойр-Мандалговийн ЦДАШ-ыг 220 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлснээр өмнийн говийн цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулсан.Агаарын шугамын дээд үзлэгийг ДРОН ашиглан гүйцэтгэдэг болсон гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу танилцууллаа.

Дэлхийн банкны 630.000 ам.долларын зээлээр олон жил ашигласан засварын зардал өндөртэй 35 кВ-ын 10 иж бүрэн тосон таслуурыг реле хамгаалалтын хамт иж бүрнээр шинэчилж, цахилгаан дамжуулах сүлжээний реле хамгаалалт, автоматикийн байгууламжид техникийн аудит хийхээр  төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх импортын цахилгаан эрчим хүчийг бууруулахад санаачлагатай ажиллахыг зөвлөөд өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлыг 10 дугаар сарын 15-ны дотор дуусгах, зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн цахилгаан хангамжийн асуудлыг онцгойлон анхаарч, хэрэглэгчдийг өнтэй өвөлжих бэлтгэлийг базаах хэрэгтэйг онцоллоо. Мөн гадны зээл, буцалтгүй тусламжаар хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдийн томоохон хөрөнгө оруулалтыг  хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, техникийн шийдэл нь ирээдүйтэй хөл нийлүүлж байхыг чухалчлан захилаа.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …