ХӨСҮТ: Улсын хэмжээнд нийт 677 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь ковид-19 халдвар илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

Тэрбээр“Наймдугаар сарын 11-ний өдөр улсын хэмжээнд нийт 677 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.

Үүнд,

-Наймдугаар сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүний шинжилгээ,

-Долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний давтан шинжилгээ,

-Ажиглан тусгаарлах байруудад ажиллаж байсан эмч, эмнэлгийн 21 ажилтны шинжилгээ,

-Тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний шинжилгээ,

-Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ,

-Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ,

-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 21 жолоочийн шинжилгээ,

-Орхон аймагт тусгаарлах байранд тусгаарлагдсан 71 хүний шинжилгээ,

-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ,

-Баруун хараа хотод тусгаарлагдсан 23 хүний шинжилгээ багтаж байна.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс зургаан хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалт болох сувилал руу шилжиж байна.

Ингээд өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусийн 293 тохиолдол батлагдсан. Үүнээс 269 хүн эдгэрсэн байна” гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.