Алба хаагчид төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаадаа сэтгэл хангалуун байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдаж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан болон бусад албаныхан ажиллалаа. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын доод бүтцийн буюу далангийн ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран амжилттай хийж гүйцэтгэснээс гадна өртөө болон зөрлөгийн ажлыг хариуцаж эхнээс нь ашиглалтад оруулаад байгаа юм. Зөрлөгийн болон ажилчдын орон сууцыг байгуулахдаа халуун хүйтэн ус, халаалттай байхаар шийдсэн байна. Энэ нь дараа, дараагийн өртөө зөрлөгт жишиг болсон аж.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нарыг төмөр замтай трассын дагуу танилцах үеэр тус бүтээн байгуулалтад оролцож буй Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, хошууч генерал П.Доржсүрэн болон УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нар ажлын явц, гүйцэтгэлийн талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй дотоодын аж ахуй нэгжүүдийн алба хаагчид Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй хамтран түүхэнд үлдэх бүтээн байгуулалтад гар нийлэн ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн долоо хоногт ЗХЖШ, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ажилласан бол амралтын өдрүүдэд ийнхүү төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …