Андрей Гудков: Амьтан болгонд хүнтэй ​​төстэй шинж байдаг бөгөөд түүнийг олж гэрэл зурагтаа буулгах нь гэрэл зурагчдын амжилт

Оросын гэрэл зурагчин Андрей Гудков бол зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин бөгөөд Борнео, Замби, Ринка арал зэрэг Индонез, Африкийн хамгийн алслагдмал, аюултай бүс нутгуудад экспедиц хийдэг. Тэрбээр онгон байгальд амьдардаг зэрлэг амьтдын эрхийг хүндэлдэг бөгөөд эдгээр амьтдын үзэсгэлэнт байдал, ач холбогдлыг олон нийтэд дэлгэрүүлэхийг хичээдэг ажээ.

Ингээд Андрей Гудковийн зэрлэг амьтдын гэрэл зургуудыг түүний ярилцлагадаа дурдсан зарим хэсгүүдийн хамт хүргэж байна.

#1

#2

Мөрөөдлийнхөө араас зүтгэж, зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин болохын тулд Гудков боломж гарахыг хүлээх хэрэгтэй болжээ. Учир нь Зөвлөлт Холбоот Улсын үе тийм ч нээлттэй биш нийгэм байлаа. Ингээд ЗХУ задран унасны дараа тэр чөлөөтэй зорчих боломжтой болсон аж. 

Тэр хэлэхдээ “Миний хувьд мөрөөдөл маань Дэвид Аттенбороудын телевизийн хөтөлбөрүүдээс, олон жилийн өмнө Зөвлөлтийн телевизээр ховорхон гардаг байсан BBC хөтөлбөрүүдээс эхэлсэн юм. Наяад оны сүүлчээр анх би National Geographic-ийн гэрэл зургуудын хуулбарыг харж байлаа. Тэр зургууд миний гарт орсон нь ёстой соёлын шок болсон. Тэдний гэрэл зургууд нь гайхалтай, бодит мэт санагдаж байв. Эдгээр зургууд нь энгийн Зөвлөлт иргэн миний амьдралын энгийн нэг зүйл биш үлгэрийн зам байсан юм.” гэжээ.

#3

#4

#5

Гудков зэрлэг амьтдын гэрэл зурагчин болохыг хүсч байгаагаа үргэлж мэддэг байжээ. Тэр зэрлэг амьтдын олон алдартай гэрэл зурагчдад урам зориг өгсөн юм. 

“Би өөрөөсөө ямар төрлийн гэрэл зураг авах ёстой вэ гэж хэзээ ч асууж байгаагүй. Зэрлэг амьтдын гэрэл зураг бол миний үргэлж хийхийг хүсдэг байсан гэрэл зургийн төрөл гэдгийг би мэдэж байсан. Миний сурах бичиг бол дэлхийн алдартай ан амьтдын гэрэл зурагчид болох Стив Блум, Франц Лантинг, Майкл Полиза нарын цомгууд байлаа. Тэдний бүтээлүүд надад урам зориг өгч, надад зааж, бүтээлч байх орон зайг надад өгсөн. Бас тэд миний шүүмжлэгчид болсон. Туршилт хийж, алдаа гаргаж явсаар алхам алхмаар би өөрийн өвөрмөц хэв маягийг боловсруулсан.”

#6

#7

“Зэрлэг ан амьтдын гэрэл зураг авах нь туйлын хэцүү тул гэрэл зурагчнаас онцгой бэлтгэл, тэвчээр шаарддаг. Санхүүгийн хувьд тийм ч сайн биш хэрнэ хүнд хэцүү нөхцөлд 12-15 цаг ажиллах хэрэгтэй болдог. Ан амьтдын мэргэжлийн гэрэл зураг бол маш төвөгтэй, өвөрмөц гэрэл зургийн төрөл бөгөөд зураг авагчдаас тусгай бэлтгэл, онцгой даруу байдлыг шаардана. Ялангуяа тэднийг амьдарч буй орчинд нь буудах мэт агшинг олж зургийн хальснаа буулгах болдог. Энэ нь гэрэл зургийн тоног төхөөрөмж, технологид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх, экспедицийг зохион байгуулахдаа зарим орны эцэс төгсгөлгүй хүнд сурталтай харьцах гэсэн үг юм. Мөн зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин сэдвийнхээ талаар маш онцгой мэдлэг эзэмшсэн байх ёстой. Эс бөгөөс тэр экспедицийг зохион байгуулахад хийсэн асар их хүчин чармайлт үр дүнгээ өгч чадахгүйд хүрнэ. Маш их тэвчээртэй, болгоомжтой байх ёстой. Заримдаа зургаа эсвэл долоон сарын экспедиц зохион байгуулахын тулд гурав, дөрөвхөн өдөрт бэлэн болох хэрэгтэй болдог. Ажлын цаг нь арван хоёроос арван таван цаг хүртэл байж болно. 

#8

#9

Андрей Гудков муухай амьтан гэж байдаггүй гэж үздэг.

“Амьтан болгонд хүнтэй ​​төстэй шинж байдаг бөгөөд түүнийг олж гэрэл зурагтаа буулгах нь гэрэл зурагчдын амжилт. Гоо үзэсгэлэнгүй эсвэл муухай амьтан гэж байдаггүй. Миний бодлоор хамгийн чухал зүйл амьтдын дотроос ямар нэгэн хүнийг олж хараад, түүнийг гэрэл зургаар дамжуулах явдал юм. Амьтны нүд бол маш чухал нарийн зүйл. Нүд нь түүний шинж чанарыг тодорхойлж, түүнийг ойлгоход бидэнд тусалдаг. Гайхамшиг ба айдас, эмзэглэл ба анхаарал халамж, уур хилэн, хайхрамжгүй байдал, эмх замбараагүй байдал … Эдгээр бүх чанарууд нь байгаль ертөнцийн оршин суугчдад бүгдэд нь байдаг.”

#10

#11

Бидний амьдралын хэв маяг, нөхцөл байдлаас болж эдгээр амьтад устах аюулд орж байгааг ойлгох нь чухал. Уран бүтээлч хэлэхдээ “Зэрлэг ан амьтдын зурагчны зорилго нь эдгээр амьтад устаж байгааг хүмүүст харуулах явдал юм” гэжээ. 

“Би сүүлийн хэдэн жил манай гариг дээрх алслагдсан олон газруудад очиж үзлээ. Унаган байгалийн гоо үзэсгэлэн тэнд хадгалсаар байдаг. Ийм газрууд тийм ч сонирхол татахуйц биш, алслагдмал байдаг учир жуулчид тийшээ явахгүй байхыг илүүд үздэг. Ийм газруудад мөнгө ямар ч үнэ цэнэгүй. Энэ нөхцөл байдал нь олон амьтанд аюулгүй амьдрах боломжийг олгодог. Гэвч бидний эргэн тойрон дахь ертөнц эрс өөрчлөгдөж байна. Зэрлэг амьтдын гэрэл зурагчдын зорилго нь устаж буй ан амьтдыг хүмүүст харуулахыг хичээх явдал юм.”

#12

#13

#14

#15

#16

#17

#18

#19

#20

#21

#22

#23

#24

#25

#26

#27

#28

#29

#30

Холбоотой мэдээлэл

Comments are closed.